Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Хэнтий аймгийн ихэнх сум гантай тул найман удаа үүл бууджээ

Мэдээ

Хэнтий аймгийн ихэнх сум гантай тул найман удаа үүл бууджээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 13 суманд ажиллаад иржээ.

Хэнтий аймаг 2017 он гарснаас хойш гамшигтай тэмцэх, сэргээн босгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гамшигтай тэмцэх сангаас нийт 56.9 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний хувьд Батноров, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг дөрвөн суманд шүлхий, харин Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр зэрэг 11 суманд цэцэг өвчин тус тус гарч, нийт 707 малыг зориудаар устгажээ.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт ой, хээрийн түймэр 6 удаа гарч, 54,0 мянган га талбай өртөж, байгаль экологид 32,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түймрийн гурван эзэн холбогдогчийг тогтоож, 1,2 сая төгрөгөөр торгон, түймрийн хоёр эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй, ихэнх суманд гандуу, ургамлын гарц муу байгаа тул найман удаа үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж, 23 пуужин зарцуулжээ.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top