Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Мелания Трамп, хүү Бэррон нар Цагаан ордонд нүүж ирэв

Бусад хүмүүс

Мелания Трамп, хүү Бэррон нар Цагаан ордонд нүүж ирэв

АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп 11 настай хүү Бэрроны хамт өнгөрсөн ням гарагт Цагаан ордонд нүүж иржээ.

Д.Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос хойш зургаан сар болж байгаа юм.

Тухайн үед Меланья Трамп хүү Бэрроны хичээлийн жил дууссаны дараа Цагаан ордонд очихоо мэдэгдэж байв.

Меланья Трамп “Цагаан ордонд нүүж ирсэндээ баяртай байна” хэмээн жиргээд тус ордны цонхоор авсан зургаа тавьсан аж.

Тэрбээр “Манай гэрт болох сайхан агшин бүрийг тэсч ядан хүлээж байна” гэж жиргэсэн байна.

“Politico” сонин өмнө нь Нью-Йорк хотын Манхэттэн дэх Трамп цамхагт амьдарч байсан Меланья Трамп, түүний хүү Бэррон нарыг зургадугаар сарын 14 гэхэд Цагаан ордонд нүүж ирнэ” гэж мэдэгджээ.

Өдгөө 70 настай Д.Трамп гурван гэрлэлтээс таван хүүхэдтэй. Тухайлбал, хоёр охин, гурван хүүтэй.

Отгон хүү Бэрроноос бусад нь бүгд насанд хүрсэн аж. Иванка охин нь эдүгээ эцгийнхээ туслахаар ажиллаж байгаа бөгөөд Цагаан ордонд өөрийн гэсэн оффистой.

Д.Трампын зөвлөх хүргэн Жаред Кушнер бол түүний нөхөр. Тэд Вашингтон хотын элит дүүрэг болох Калорамад гурван давхар харшид амьдардаг байна.

Эх сурвалж: СNN

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top