Олны танил

Леонардо Ди Каприо Белла Хадидыг эргүүлэх болжээ

Долоо хоногийн өмнө Леонардо Ди Каприо жил үерхсэн найз бүсгүй Данийн модель Нина Агдалаас салсан нь тодорхой болсон. Тэгвэл “Оскар”-ын эзэн маань 20 настай модель Белла Хадидыг эргүүлэх болжээ. Нэгэн оройн зоогны үеэр 42 настай жүжигчин эр эгч, дүү моделиуд болох Жижи, Белла Хадидын ширээнээс холдоогүй гэнэ.

Лео Белла болон түүний эгч, найз нартай нь хөгжилтэйгөөр инээлдэн Беллад онцгой анхаарал хандуулж байсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ.

Белла Хадид мэргэжлийн боксчин Энтони Жошуатай болзож байгаа гэсэн мэдээлэл гарсан билээ. Гэвч модель бүсгүй энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close