Олны танил

Жулия Робертс: Би хиймэл баг зүүхээс ЗАЛХАЖ БАЙНА

Холливуудын нэрт жүжигчин Жулия Робертсийг People сэтгүүлээс 2017 оны хамгийн сайхан эмэгтэйгээр тодруулсан билээ.

Тэрбээр энэхүү өргөмжлөлийг тав дахь удаагаа хүртэж байгаа юм.

Тун саяхан тэрээр “The Ellen Show”-нд оролцох үеэрээ өөрийн гоо сайхны нууцасаа хуваалсан байна.

Мөн нэгэн дуулиантай мэдэгдэл хийснийг lady21vek сайт нийтэлжээ.

Өдгөө 50 настай Жулия Робертс бүсгүйчүүдэд хандан өөрийн мөн чанараа огоорон зөвхөн гаднах гоо сайхандаа анхаардаг явдлаа зогсоохыг хүсчээ.

Төгс гоо сайхан нь олон улс орны хувьд жинхэнэ асуудал болоод байна.

Хүүхнүүд бид будаг шунх, оо энгэсгийг хэдэн тооноор нь түрхэж, байнга л ботокс шахуулж, төгс галбиртай болох гэж хоолоо сойж өөрийгөө зовоодог болж. Бид огт засаж залруулах шаардлагагүй бүхнээ өөрчлөхийг оролдож, харин цаг ямагт анхаарч байх ёстой нэгэн зүйлээ огт тоохоо байсан байна.

Энэ юу болохыг та мэдэж байна уу?

Энэ бол бидний зүрх сэтгэл. Нарийн арчилгаа шаардагдах нандин эрдэнэ. Та өөрийгөө байгаагаар нь хайрлаж чадахгүй байж бусдын хайрыг татаж чадна гэж үү? Та галбир төрхөө байнга өөрчилж, энд тэндээс нь хасаж, танаж байж өөртөө сэтгэл хангалуун явдаг гэж хэлж чадах уу? Үгүй биз ээ. Таны дотоод сэтгэл хоосон байхад гаднах төрх чинь ямар байх нь хамаагүй гэдгийг сайтар ойлгоосой гэж би хүсч байна.

Би цаашид элдвийн косметикийг тэвчихгүй гэдгээ мэдэгдмээр байна.

Би цаашид нүүрээ будаж байхгүй. Учир нь би “хүний” нүүр, хиймэл баг зүүхээс залхаж байна. Би үрчлээстэй гэдгээ мэднэ, гэсэн ч би үрчлээсээ харж баймаар байна. Яагаад гэвэл энэ бол миний байгаа байдал, жинхэнэ төрх.

Намайг байгаагаар минь хүлээж аваасай хэмээн та бүхнээс би хүсэж байна.

Орчин үед хүн бүр зөвхөн гадаад төрхөө гэдэг болж. Хөгшрөлтийн эсрэг элдвийн бүтээгдэхүүнд хөрөнгө хаяж, шинж тэмдгийг нь удаашруулж болно хэмээн бидний “тархийг угаадаг” компаниуд ямар их хөрөнгө эргэлдүүлж байдгийг та лав төсөөлөхгүй дээ.

21-р зуун буюу орчин цагийн “гоо сайхныг” гаж хэмээн тодорхойлж болно. Энэ бол элдвийн стероидын үр дүнд бий болсон “гоо сайхан” бөгөөд дэлхий даяар вирус шиг тархаж байгаа нь үнэхээр аймшигтай!

Хиймэл “гоо сайхан” дэлхийд ноёрхож, та биднийг төөрөгдөлд оруулж байгаа нь яг л шоронд хорих лугаа адил. Бид мөн чанараа дээдлэн амьдрахын оронд хэн нэгний тогтоосон “гоо сайхны” стандартыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хvрч байна.

Гэхдээ юу гээч?

Би энэ бүхнээс залхаад байна. Тиймээс ч би өөртөө “Зогс” гэж хэлмээр байна. Та бүхэнд хандаж “хэн болохоо, юу хүсэж мөрөөддөгөө… Хэн гэдгээ эргэн санаач” хэмээн уриалмаар байна.

Гоо сайхны шалгуурт хэн ч хэзээ ч 100 хувь нийцэж чадахгүй.

Хүнтэй харьцахад хамгийн сүүлд анхаарах зүйл бол түүний гаднах төрх. Харин зүрх сэтгэл нь хамгаас чухал гэдгийг цаг ямагт санаж яваарай!

Б.Энх-Уянга

Эх сурвалж:Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close