Олны танил

Нэг тэрбумын ХАТАН

“Вэй Ян гүнж” цувралаар нь бидний мэдэх жүжигчин Тиффани Тан буюу Тан Янь нь 1983.12.06-нд төржээ.

Тэрбээр энэ жил 33 настай юм. Тоглосон цуврал бүр нь амжилттай болдог учир түүнийг “Нэг тэрбумын хатан” хэмээн хочилдог гэнэ.

Тиффани одоогоор өөрийн гэсэн студиэ байгуулан тун амжилттай ажиллаж байгаа ажээ. Хятад улс үзэсгэлэнтэй, авьяастай эмэгтэй жүжигчдээрээ Азид нэлээд дээгүүрт бичигдэх болсон. Түүний нэг нь Тиффани бөгөөд Хятад төдийгүй Азид нэр алдар нь түгсээр байгаа юм. 2015 онд тэрээр 45 сая юанийн орлоготойгоор Форбес сэтгүүлээс гаргадаг Хятадын хамгийн их ашиг орлоготой 20 алдартны тоонд багтжээ. Түүний орлого жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд Хятадын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.

 

 

 

 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close