Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

ТЭРБУМЫГ МОНГОЛД БОСГОСОН ЛИ ОВОГТ ХЯТАД

Но-той хүн

ТЭРБУМЫГ МОНГОЛД БОСГОСОН ЛИ ОВОГТ ХЯТАД

Ард түмний чөлөөт индэр болоод байгаа нүүр ном фэйсбүүкийн найзуудын пост дотор Монголын нэгэн улс төрч  эрхэмтэй холбоотой эмзэглэл оруулсан байгааг харж сонирхлоо.

Учир нь энд нэр гарч буй УИХ-ын гишүүний талаар урьд bolod.mn сайтын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Хэн нь хэн бэ” буланд  “Болдтөмөр Ерөө гол” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайханы тухай энэхүү нийтлэл гарч байсаныг эрхэм уншигчид тод санаж байгаа байх.

“Хэн нь хэн бэ“ буланд тавьсан энэ нийтлэлд  “… 115 км дэлгэмэл төмөр зам нь эрхэм гишүүний өмч. Дэлхийд хувьдаа төмөр замтай тэрбумтан хэд ч байдаг юм, бүү мэд. Монголдоо л анхдагч нь юмдаг” гэжээ.

Гэтэл Хонконгийн бирж дээр арилжаанд оруулах компаниудын талаар мэдээлэл өгдөг сайтын http://www.hkexnews.hk/listedco/listconews/SEHK/2017/0313/LTN20170313969.pdf

линкийн 31-р хуудаст “Болдтөмөр Ерөө гол” компанийн талаар үнэн бодит мэдээллийг оруулсаныг нүүр номд тавьжээ. Компанийх нь бүтцийг ч харуулсан байх юм.

Тус сайтаас оруулсан  бүтцээс үзвэл, ноён Б. Дэлгэрсайхан Хятадын иргэн, Ли овогт аав, охин хоёртой хамтардаг юм байна. Харин эрхэм гишүүнийн маань эзэмшдэг “Жин Хе Инвестмент”, “Нью Дорнын Говь”, “Kanbell Global Ventures Limited” компаниуд нь  “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн 17,69 хувийг л эзэмшдэг нь тодорхой болов. Бусад 80 хувь нь дээрх хятадын иргэн аав охин хоёрын мэдэлд байдаг.   Эцэг Ли овогт компанийн 57,1 хувийг, охин Ли – 9,35 хувийг эзэмшдэг бөгөөд 15,83 хувийг миноритари болох бусад гишүүд эзэмшдэг нь дээрх линкэд байгаа мэдээллээс тодорхой харагдаж байна. Бусад гэснээс тэд бас Хятадууд  байж таарах байх.

1 Тэрбумыг монголд босгосон ЛИ овогт Хятад

 

 

Б.Дэлгэрсайхан гишүүний “Жин Хе Инвестмент” хятад нэртэй компанийнх нь цаана бас хэдэн ч Хятад бизнесмэн байгаа юм билээ?!

Энэ сайтын сонирхол татсан өөр нэг зүйл бол, “Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьцааг худалдан авсан этгээд 860 сая ам. доллар буюу 6,708,000,000 Хонгконг долларын үүрэг хүлээнэ гэсэн нь “тэрбум доллар босгосон” гишүүний маань компани дор хаяж 860 сая ам. долларын өртэй болохыг гэрчиллээ. Тэгэхээр, гишүүн маань БНХАУ-ын “ЭксИм” банкинд их хэмжээний өртэй болоод компаниа хятадын банкинд хураалгахгүйн  тулд  улс төр хийн, Их хурлын хамгаалалтад яаран орсон гэсэн яриа ч энэ мэдээлэлтэй холбоотой байж магад.

 

Хонгконгийн биржийн мэдээлэлд тулгуурлавал, Б. Дэлгэрсайхан гишүүн хойд төмөр замын багахан хэсгийг эзэмшдэг нь тодорхой байна. Нийтлэгчийн бичсэн “… Ингээд ойгүй баян хүн болж таарч байгаа юм” гэдэг нь үнэнд яав ч нийцэхгүй болоод ирлээ.

“Болдтөмөр Ерөө гол” компани жилдээ 20 сая ам. долларын ашиг олдог гэсэн тоо байдаг. Харин бодит мэдээллээр бол 860 сая долларын бодит өр, түүний хүүтэй харьцуулж бодоход Б.Дэлгэсайхан гишүүн маань яавч  долларын тэрбумтан болж амжихааргүй.

Тэгээд ч олон нийтийн санааг төөрөлдүүлж, хөрөнгө бэнчингээрээ гайхуулан “хар PR” хийдэг цаг өнгөрсөн биш бил үү. Одоо Б. Дэлгэрсайхан гишүүн Зүүнбаян-Ханги Мандалын төмөр зам барих ажлыг санаачлан хөөцөлдөж байгаа гэж байна.  Сайхан санаачлага гэж бодогдовч, “Болдтөмөр Ерөө гол” –ын төмөр зам шигээ 80 гаруй хувийг нь  өр болгож  Хятадуудын мэдэлд өгчихөөд байвал  улс орны маань үндэсний аюулгүй байдлаар тоглох вий гэсэн айдас төрөх юм. Дахин  урд хил дээр бас  82/18  хувийн илт давуу  Хятадуудын эрх давамгайлсан төмөр зам баригдчихвал яах билээ. Хятадууд нэг өдөр төмөр замаа өг нэг бол мөнгөө авий гээд эхэлбэл эрхэм гишүүн 20 хувиа өгөөд ч хаана ч үгүй сох дутна.

Нийтлэгч асуудалд хэн нэгний амаар, судалгаагүй хандав уу, эсвэл сонгогчдын “тархи угаах” захиалгат ажиллагаанд оролцов уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Олон нийт, сонгогч олондоо ийм мэдээлэл хүргэх хэрэгтэй байсан юм байлгүй гээд орхиё.

Нийтлэлд ” … гэхдээ дотоод сэтгэл нь байгаа хөрөнгө шигээ талбиун биш гэж гоочлох улс захаас аван таарах нь тиймхэн” гэсэн өгүүлбэрүүдийг харахад цаад үнэнийг мэдэж хэлдэг хүмүүс бас байдаг бололтой.

Нийтлэгчийн дурдсан “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөн санаанд оров. Зөвлөлгөөний зорилго нь Дорноговь аймгийг хөгжүүлэхэд уул уурхай эрхэлж буй компаниудыг нэгтгэн хүчин зүтгүүлэх зорилттой мэт боловч, хэрэг дээрээ хэн хаана ямар үйлдвэрлэл эрхэлж байгааг мэдэх гэсэн далд санаа агуулсан юм шиг санагдаж байсан. УИХ-йн сонгуулийн сурталчилгааны үеэр гишүүн маань өөртөө ганц лиценз авахгүй, зөвхөн төрийн ажил явуулна гэж ярьж байсан бол одоо зөвлөлгөөнөөр цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн ашигт малтмалын бусдын талбай, лицензийг ангуучлаж эхэлсэн бололтой. Түүнээс гадна төрийн ажлыг аж ахуйтайгаа хослуулж, нэг үгээр хэлбэл аймгийн өдөр тутмын ажилд оролцож, удирдах болсон гэсэн гомдол нутгийнхны дунд гарч байдаг.. Аймгийн удирдлагуудын дунд гишүүний үгийг сөрвөл “ухамсрын шанаа” авна гэсэн яриа гарч, гишүүн хүссэн албан тушаалтнаа ажлаас чөлөөлүүлдэг болж, хууль сахиулах үүрэгтэй хэд нь ч дуугарч чадахаа больжээ.

Өр ширэнд баригдахаараа амин хувиа хичээн улстөрд орж хамгаалалтад ордог Б. Дэлгэрсайхан гишүүний жишиг  төрд битгий  газар аваасай билээ.

Эх сурвалж:

Continue Reading
Холбоотой мэдээ
1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэл

  1. мр

    2017-06-15 at 05:26

    Үнэн үү…

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top