Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Бөхийн галууд хаана, хаана бэлтгэлд гарч байна вэ

Мэдээ

Бөхийн галууд хаана, хаана бэлтгэлд гарч байна вэ

Наадамчид бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваачид нь мэргэн байхын ерөөлөөр баяр наадамтайгаа золгодог уламжлалтай. Жил ирэх бүр бөхийн барилдаан наадамчин түмний итгэлийг хүлээж сонирхолтой, үзүүштэй болдог.

Наадамд зодогдох хүчтэнүүд маань аймаг, дэвжээгээрээ гал болон гарч баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд бөхийн галууд бэлтгэлээ хаана базааж байгааг нь та бүхэнд сонирхуулж байна.

Увс аймгийн “Бөхийн Увс нуур” гал “Харзтай”-д энэ сарын 9-нөөс бэлтгэлдээ гарчээ. Увс аймгийн галд улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40 орчим бөх бэлтгэлээ базааж байна. Энэ жил тус галын багшаар улсын заан Д.Бумбаяр ажиллаж байгаа юм.

Булган аймгийн “Булган хан” дэвжээ энэ сарын 3-нд нутагтаа бэлтгэлд гарсан байна. Тус галыг улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нар ахалж буй. Мөн улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар энэ галд бэлтгэлээ чамбайруулж байгаа сурагтай.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд энэ сарын 12-ноос бэлтгэлээ базааж эхэлсэн аж.

Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнөөдрөөс “Харзтай”-д наадмын бэлтгэлдээ гарч байна. Тус галд 30 гаруй бөх бэлтгэлээ хийх сурагтай.

Говь-Алтай аймгйин бөхчүүд “Мандал” амралтад бэлтгэлээ базааж байна.

Хэнтий аймгийн бөхчүүд улсын начин Д.Одхүүгийн удирдлагад “Өндөр дэнж” хэмээх газар наадмын бэлтгэлээ базааж байна.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top