Олны танил

Анжелина Жоли хар тамхинаас болж гол дүрээ алдах шахжээ

Бидний мэддэг Анжелина Жоли бүхий л цаг үеийн турш өнөөдрийнх шигээ алдартай байж чадаагүй аж. Залуухан байхдаа хар тамхины асуудалтай байсан нь түүний карьерт муугаар нөлөөлөх шахсан байна. Энэ шалтгаанаар Лара Крофтын дүрийг алдах дөхөж байжээ.

Paramount Pictures студийн продюсер Шерри Лэнсинг Холливудын од жүжигчний уран бүтээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлүүдийн тухай ярьсан аж. Түүний ярилцлага Стивен Галловейн “Гол хатагтай: Шерри Лэнсинг болон холливудын блокбастеруудын үүсэл” хэмээх баримтат шинэ номонд оржээ. Уг номын хэсгээс The Hollywood Reporter нийтэлсэн байна.

Лэнсингийн өгүүлснээр, 2000 онд “Lara Croft: Tomb Raider” киноны төсөл эхэлж байхад 24 настай Анжелина Жолигийн дасгал сургуулилт тийм ч төгс төгөлдөр байсангүй. Тэрээр зураг авалтын талбай дээр заримдаа хачин байдалтай хүрч ирэн, хамт ажиллагсад болон төслийн удирдагчдыг бухимдуулдаг байсан гэнэ.

Жүжигчин бүсгүй хар тамхины хамааралтай тухай цуу яриа түүний ойр тойрныхноос гарч асуудал үүсгэсэн байна. Сэтгэлзүйч Бобби Клейн ажил үүргийн хувьд Жолиг хариуцаж байсан боловч жүжигчин бүсгүйд секс дарамт үзүүлсэн гэгдэн төслөөс халагдаж байжээ. Хэрэв Жоли өөртөө өндөр шаардлага тавин, зорилгодоо тууштай зүтгээгүй бол түүнийг Клейн шиг хувь заяа хүлээж байсан хэмээн Лэнсинг өгүүлсэн байна.

“Тэр ажиллахыг хүсч байгаа, үүнийхээ тулд бүхий л чадах зүйлсээ хийх болно. Төсөлд үлдэхийн тулд өдөр бүр хар тамхины сорил тавиулахад ч бэлэн байгаагаа Анжелина өгүүлсэн” гэж Paramount Pictures-ын продюсер дурсчээ. Студийн удирдлага ч бүсгүйд нааштай хандсан бөгөөд ингэснээрээ аль аль нь алдаагүй аж.

2001 онд гарсан Лара Крофтын тухай кино Paramount Pictures компанид 275 сая доллар авчран гайхалтай амжилтад хүрсэн байна. 2018 онд энэ киноны гурав дахь хэсэг гарах аж.

blob:https://players.brightcove.net/a9c77d8a-b451-48c1-94b4-d1e431d2bd61

Д.Мигаа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close