Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Бороо оруулах оролдлогууд хийсэн ч бүтэлгүйтжээ

Мэдээ

Бороо оруулах оролдлогууд хийсэн ч бүтэлгүйтжээ

БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Монгол Улсын Шадар сайдад ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр

  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1,
  • Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр,
  • Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр,
  • нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэртэй байгааг мэдэгдсэн юм.

Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулжээ.

Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгааг тодотгов. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийжээ. Гэвч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй тул амжилтгүй болсон байна. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн мөнгө шийдэж өгсөн байна. Энэ пуужин нь долдугаар сард орж ирэх аж. Одоогоор бороонд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэлээ.

Түүний мэдээлснээр энэ сарын 18-ны 20.00 цаг орчимд зүүн аймгуудын нутгаар 19-ний 20.00 цагийн орчимд зүүн аймгуудаар, 20-нд Төвийн аймгуудаар бороо орно гэв.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top