Олны танил

“Титаник” киноны Жек, Роуз нар амьдрал дээр хэзээ ч болзохгүйн шалтгаан

Жеймс Кэмерон зохиолыг бичиж, найруулсан “Титаник” кинон дээр гардаг олон сайхан хайрын сценыг үзэгчид одоо ч мартаагүй. Ялангуяа хөлгийн тавцан дээр хоёр гараа алдлаад нисч буй хосын төрхөөр эл киног санах нь бий. Аугаа хайрыг бүтээсэн жүжигчид болох Кейт Уинслет, Лео Ди Каприо нарыг кино гарсны дараа бодит амьдрал дээр хос болоосой хэмээн олон нийт хүсэх болсон гэдэг. Бодит амьдрал, уран сайхны кино өөр боловч тэднийг яг л кинон дээр гардаг шигээ халуунаар хайрлаж дурлалцахыг үзэгчид хүлээж байлаа. Кино дэлгэцээр гарсан хойно ч тэд биесээ “babe”гэж дуудсан хэвээр нэгэндээ түшиг дэм болдог байв. Шилдэг жүжигчид маань дэлгэцийн бүтээлд ахин хамтдаа тоглосон нь Revolutionary Road байсан юм. Гэвч хоёр жүжигчин төдийгөөс өдийг хүртэл зөвхөн сайн найзын харилцаатай байсаар ирсэн юм. Үзэсгэлэнт Кейт Уинслетыг 2012 онд Нед Рокнроллтой гэрлэх хүртэл Титаникын үнэнч үзэгчид “Жек, Роуз” хоёрыг нийлээсэй, цаашлаад кинон дээр үзэж чадаагүй жаргалтай гэр бүл болоосой гэж залбирч байв. Үүнээс өмнө Кейт хоёр ч удаа амьдрал зохиосон байлаа. Оскарын шагналт жүжигчин Лео загварын сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдсон шигээ ганц бие амьдарч яваа. 41 настай Британи жүжигчин бүсгүй гурван хүүхдийн ээж болжээ.

Кейт Уинслет олон жил хүмүүсийн сэтгэлд нууцаар оршин байсан асуултанд хариулт өгчээ. Энэ бол Лео, Кейт хоёр хосууд болох уу? гэсэн асуулт байлаа. “Лео бид хоёрын дунд хэзээ ч ямар нэгэн романтик зүйл байсангүй ээ, тэр намайг эмэгтэй хүн биш эрэгтэй найзууд шигээ л хардаг байсан” хэмээн ярьжээ.

Гэхдээ л тэд сайн найзууд болсон. Оскарын шагнал гардан авах үеэр Кейт Лео руу чин сэтгэлээсээ хайрлаж бахдангуй харж байсан үе, тайзан дээр гарч үг хэлсэн Кейт руу Лео шоолонгуй хэрнээ өхөөрдөж харж байсан нь гэрэл зургийн хальсанд бий.

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close