Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Алтны ханш сэргэлээ

Мэдээ

Алтны ханш сэргэлээ

Сар гаруйн доод цэгт хүрээд байсан алтны ханш эргэн сэргэлээ. Мягмар гарагийн байдлаар шар металлын ханш 0.2 хувиар чангарч, олон улсын зах зээлд унци нь 1246.88 ам.доллартай тэнцсэн байна. Алтны ханш энэ сарын 6-наас тасралтгүй уруудсан юм.

Тодруулбал, энэ сарын эхээр 1300 ам.долларыг шүргэж байсан ханш эргэн уруудаж, 1240 ам.долларт хүрээд байгаа юм. Харин алттай урвуу хамааралтай ам.долларын ханш буурлаа. Голлох валютуудтай харьцах ам.долларын спот ханш “Bloomberg”-ээс тооцдог ам.долларын спот индекс 0.1 хувиар буурсан байна. Тус индекс даваа гарагт 0.4 хувиар өсөж байсан юм. Евротой харьцах ам.долларын ханш л гэхэд 0.1 хувиар дээшилж, 1.1164 нэгжид хүрсэн байна.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top