Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Долоон настай хүүг хөнөөх захиалга өгсөн эмэгтэйг шүүх хурал болж байна

Мэдээ

Долоон настай хүүг хөнөөх захиалга өгсөн эмэгтэйг шүүх хурал болж байна

2016 оны 09-р сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд амьсгал хураасан. Хүүг цахилгаанд цохиулсан гэж үзэж байсан ч гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагын мөрдөн шалгаж эхлэхэд талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц-тэй шууд холбоотой болсон. Тодруулбал хүүгийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан. С нь Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн Б нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.

Талийгаачийн аавтай нь дэр нэгтгэх зорилгоор хүүг хөнөөх захиалга өгсөн Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж 2017-02-14-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал хойшилсоор өчигдөр болсон. Өчигдөр өглөө эхэлсэн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Долоон настай хүүг алах захиалга өгсөн Сэлэнгэд төлөвлөөд байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги нь 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах тухай байгаа. Тодруулбал,

91.2.3 Хүнийг өс хонзонгоор

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүн алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заажээ.

Харин хүүг гардан хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн зүйл анги нь 145 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах тухай байгаа. Тодруулбал,

91.2.4 Хүнийг захиалгаар;

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүн алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заажээ.

Мөн 145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангиудаар яллах юм.

Хүүг алуулах захиалга өгсөн Сэлэнгэ гэгч нь 1992 онд төрсөн 25 настай. Тэрбээр талийгаач хүүгийн аав  Цэдэвээ гэгчтэй нууц амрагийн холбоотой байжээ. Улмаар  Цэдэвээ гэгч нь Сэлэнгэд “хүүгээсэээ болоод  амьдарч чадахгүй” гэж хэлснээс үүдэн захиалгаар амь насанд нь хүрсэн байна. Уг хэргийн захиалагч Сэлэнгэ нь өөрөө 2 ойтой охинтой юм байна. Багаасаа  зураг зурдаг, Дорнод аймгийн  хэмжээний олон тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хайчилбар, таталбар хийх, арьсан эдлэл дээр зураг зурж сийлэх зэргээр  өөрийн уран бүтээлээ хийдэг байсан гэнэ.

Хүүгийн аав, Сэлэнгэ гэгчтэй нууц амрагийн холбоотой байсан  Цэдэвээг нутгийнхан нь хар Цэдэвээ гэж дууддаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын харьяат 50 гаруй настай махны ченж.

Хүүг хөнөөх захиалгыг 200 000  төгрөгөөр авсан гэх Б нь 1998  онд төрсөн, өмнө нь гэмт хэрэг үйлдэж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай байсан юм. Тэрбээр Эрүүгийн хуулийн 145, 145.2 буюу “Бусдын эд хөрөнгийг хулгайлах, энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан  үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” зүйл ангиар буруутгагдаж,  хоёр жилийн ял шийтгүүлэн насанд хүрээгүй учраас ял нь хойшилсон байжээ.

Continue Reading
Advertisement Smiley face
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top