Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

МАН-ын генсек Д.Амарбаясгалан төсвийн мөнгөөр, төрсөн ахынхаа компанид францаас дөрвөн төрлийн хонь авчихлаа

Но-той хүн

МАН-ын генсек Д.Амарбаясгалан төсвийн мөнгөөр, төрсөн ахынхаа компанид францаас дөрвөн төрлийн хонь авчихлаа

Гуравхан хоногийн өмнө Хөдөө аж ахуйн яам францаас дөрвөн төрлийн хонь оруулж ирж буйгаа гайхуулан, олон нийтэд мэдээлж, сонгуулийн өмнө юм хийж буй хүн болж харагдахаар улайрсан билээ. Зарим хэсэг нь үүнийг хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй компаниа төсвийн мөнгөөр дэмжиж буй ажил гэж харж байгаа. Харин хэсэг бүлэг хүмүүс монгол хонийг эрлийзжүүлж чанарыг нь сайжруулах нь зөв, ийм ажил хийх болсон, сайхан ажил хийлээ гэж МАН-ынхны амыг дагуулж сууна. Харин мал аж ахуйн чиглэлийн зарим мэргэжилтнүүд хонь эрлийзжүүүлэхэд маш болгоомжтой хандах хэрэгтэй, тэгэхгүй бол хамгийн муу төрлийн хонь гарна, муухайгаар хэлэхэд гахай нохой нь ч мэдэгдэхгүй зүйл болно шүү. Ганцхан төрлийн хонь оруулж ирсэн бол бас өөр. Гэтэл шуналтай юм шиг, үүнээс цааш боломж олдохгүй мэт аашилж яагаад гэнэт дөрвийн дөрвөн өөр үүлдрийн хонь оруулж ирэх болов хэмээн буруутгах ахмад мэргэжилтнүүд ч байна. Мөн францаас хонио хүлээлгэн өгөхөөр ирсэн төлөөлөгч хүртэл эрчимжүүлсэн хонь үржүүлэхэд тийм амар зүйл биш шүү. Та бүхэн алдаа гаргаж болохгүй, маш нарийн мэргэжлийн өндөр түвшинд ажиллах хэрэгтэй. Танай улсаас бэлэн яаралттай авна гэсэн болохоор бид арилжааны зорилгоор ямартай ч авчраад хүлээлгээд өгчихлөө гэж байв. За яахав ард түмэн юугаа ч мэдэхгүй, төр засаг минь нээрэн хониныхоо үүлдрийг сайжруулах ажил хийж байна хэмээн гэнэн томоогүй бодлоор харжээ суугаа байх.

Яг үнэндээ бол үе үеийн засгийн газар өөрт ашигтай, өөр өөрсдийн ах дүү хамаатан садныхаа компаныг дэмжиж, тендер тараадаг, төсвийн мөнгөөр тэтгэдэг бичигдээгүй хууль буюу улстөрийн ийм уламжлалтай шүү дээ. Бизнес эрхлэгч гэр бүл хэн нэгнээ улстөрд ийм л зорилгоор  оруулдаг. Засгийн эрх барьж буй намын томоохон албан тушаалд очоод авбал болох нь тэр гэсэн үг. Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй томоохон ажлын ард заавал нэг улстөрч байдаг. Уг нь насаараа хонины үүлдэр угсааны чиглэлээр ажилласан хашир бурхууд байдаг л юм билээ. Гэвч энэ удаа тэд тэднийг тоосонгүй.

Яаж зүгээр байхав. Ийм зарчим нөгөө францаас ирсэн дөрвөн хонины асуудалд мөн л холбогдчихлоо. Тодруулбал, уржигдар буусан дөрвөн өөр үүлдийн хонийг “Тайшир өргөө” гэх компани хүлээн авч өсгөн үржүүлэхээр болсон. Энэ компанын захирал нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ах. Дашзэвэгийн Амгаланбаатар юм байна. Тэрээр дүүтэйгээ нийлэн Соёмбо принтингийг ажиллуулж байсан бизнесмен хүн. Уг хэвлэлийн газрын захиралаар нь Д.Амарбаясгалан ажиллаж байсан. Харин түүний ах 2014 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгт ийнхүү малын фермер ажиллуулж эхэлсэн бөгөөд одоогоор үхэр голдуу хэдэн малтай юм байна. Харин уг ажилдаа төрийн дэмжлэг авч, төсвийн мөнгөөр компаниа томруулахын тулд дүүгээ МАН-ын чухал албанд зүтгүүлждээ гэж ойлгож болохоор байна.

Эндээс харахад аль ч намын үеийн засаг, тэр тусмаа МАН бөгөөд цаад улстөрчид чинь ард түмнийхээ сайн сайхан, ирээдүйн төлөө ажил хийдэггүй. Гоё сайхан зүйл хийж байгаа мэт харагдаж, пиарддаг ч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө бизнесийг өргөжүүлэн хөгжүүлсээр амиа хичээж, довоо шарлуулсаар явдаг юм шүү дээ. Ер нь товчхондоо бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн ах Амгаланбаатарт төрийн дэмжлэгээр дөрвөн өөр үүлдрийн хонь авч өгчээ. Тэд Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул хүмүүс бөгөөд компаниа ийнхүү “Тайшир өргөө”гэж нэрлэсэн юм билээ.

 

Б.Наранцацралт

Shuumj.com

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top