Сайн хүнСпорт

Б. БУДЖАРГАЛ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ЭВДЭХЭЭР ЭХ ОРНООСОО МОРДЛОО

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” тэмцээн АНУ-ын  Нью-Йорк хотноо 23 дахь удаагаа болох гэж байна. Өнгөрсөн жил 10 өдөр, шөнийн буюу 240 цагийн тэмцээнд манай улсын тамирчин, хөнгөн атлетикийн болон уулын спортын мастер Б. Буджаргал 1189 км гүйж “дэлхийн аварга” хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.

Тэгвэл тэрээр  ирэх сарын 17-27-ны өдрүүдэд болох ээлжит тэмцээндээ оролцохоор хөлгийн жолоог заллаа.  30 жилийн өмнө буюу 1988 онд Австралийн тамирчны тогтоосон 10 өдөр, шөнө 1551 км гүйсэн дэлхийн рекордыг 1555км болгон шинэчлэн тогтоох зорилго тавьсан тамирчиндаа амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close