Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Жүжигчин Э.Ууганбаярын бахархалт ээж

Олны танил

Жүжигчин Э.Ууганбаярын бахархалт ээж

“Нарантуул” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй контейнерт худалдаа наймаа эрхлэгчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний дунд өндөр боловсролтой, олон жил хувийн хэвшил, төрд үр бүтээлтэй ажиллаж явсан нь ч цөөнгүй. Тэдний нэг бол “Нарантуул” ОУХТ-ийн Өргөтгөл гэр ахуйн бөөний барааны 203-р контейнер түрээслэгч Энэбишийн Ичинхорлоо.

Тэрбээр манай цөөн кино механикчдын нэг. Нийслэлийн 14 дүгээр сургуулийг дүүргэж 1981-1987 онд ЗХУ-ын Ленинград хотод Кино инженерийн дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгсчээ. Ингээд 1987-1997 он хүртэл арав гаруй жил Монгол кино үйлдвэрт ажиллаж 10-аад хүүхэлдэйн киног дүрсжүүлсэн нэгэн.

Нийгэм цаг үеийн өөрчлөлт, шаардлагаар 2000 онд БНСУ-д ажиллаж амьдрахаар явж. Долоон жилийн дараа эх орондоо ирсэн тэрбээр худалдаа наймаа эрхлэхээр шийдэж 2008 оноос “Нарантуул” худалдааны төвийн гэр ахуйн бөөний төвд худалдаа эрхэлж эхэлсэн түүхтэй. Тэрбээр энэ тухай түүхээ хуваалцахдаа “Хүний амьдрал болсон хойно янз бүрийн ажил хийж явлаа. Хийж байсан ажил бүхэн маань миний амьдралд дандаа сайн сайхныг дагуулж байсан.

Солонгосоос ирээд юу хийх вэ гэж нэлээн удаан бодож судалсны үндсэн дээр “Нарантуул” захад ажиллахаар шийдэж байлаа. Нарантуул бол олон хүний ажил амьдралыг залгуулж, өсч дэвжих боломж олгодог тийм л газар. Зах гэсэн нэртэй болохоос энд өндөр боловсролтой, амьдралын арвин туршлагатай олон сайхан хүн бий. Мэдээж өвлийн хүйтэнд гадаа зогсохоос эхлээд хүнд хэцүү зүйлтэй тулгарна. Энэ бүхнийг даван туулсаар бүр дасч дээ.

Сайн муугаар их хэлүүлдэг ч “Нарантуул” захдаа би хайртай” хэмээн ярьсан юм. Босгож бүтээсэн амьдрал, үр хүүхдийнхээ төлөө амсхийх завгүй хөдөлмөрлөж яваа эгэл жирийн олон мянган ээжүүдийн нэг Э.Ичинхорлоогийн бахархал нь том хүү Э.Ууганбаяр нь.

Image may contain: 2 people, people smiling

“Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгч “Амьдралын амт”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал”, “360 градус”, “Хуримын сюрприз” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн тэрбээр ээжийнхээ ажлыг хамгийн сайн ойлгож дэмждэг.

Монголдоо номер нэг шоуны үнэ цэнэтэй хөтлөгч маань баяр ёслол, хурим найр гээд “Нарантуул”-ынхантай хамааралтай арга хэмжээг гүйж ирээд хөтөлчихдөг гэсэн. Халуунд халж, хүйтэнд хөрж хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ээжийгээ өрөвдөх үе олон ч хийгээд сурчихсан, хийх дуртай ажлыг нь хорьж зүрхэлдэггүй гэнэ лээ.

Кино урлагт дурлуулж, жүжигчин болоход нь үлгэр дуурайлал, өмөг түшиг болсон дайчин, хөдөлмөрч ээжээрээ тэр ихэд бахархдаг.

Х.Хатангоо 
Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top