Олны танил

Хакерын халдлагад өртсөн одод

Өнгөрсөн жилийн тавдугаар сард дуучин Кэти Перри хакеруудын хохирогч болж байжээ. Түүний твиттер хуудсанаас хамаатан садан найз нөхөд рүү доромжлолын агууламжтай зурвас, жиргээнүүд ихээр очих болжээ. Мэдээж хэрэг түүний фенүүдийн ихэнх нь үүнд итгэж чадаагүй бөгөөд тун удалгүй хакерын хадлага байсныг тогтоосон боловч эзнийг нь олж чадаагүй аж. Аз болоход дуучин бүсгүй тэр бүх жиргээ зурвасуудыг устгаж чаджээ.

Жүжигчин бүсгүйн аавтайгаа онлайнаар нүцгэн харьцаж буй видео бичлэгийг хакерууд нийтэд дэлгэсэн байдаг. Тэрээр яг тэр үедээ мансуурсан байсан нь бичлэгт илт харагддаг боловч өөрөө бол түүнийг үгүйсгэдэг аж.

Өдгөө 25 настай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, Женнифер Лауренс маш олон алдартай бүтээлүүдээрээ өөрийн чадвар, гоо үзэсгэлэнг үнэлүүлээд амжсан. Үүнийхээ зэрэгцээ тэр үргэлж олны нүднээ ил байж, үе үе нүцгэн зургаараа олны нүдийг орой дээр нь гаргах шиг болдог. Учир нь бүсгүй өөрийн 25 ширхэг нүцгэн зургаа хакердуулан, олны хэл амны бай болж, онцлох ярианы сэдэв болж явсан юм. Түүний хувьд энэ нь амьдралынх нь хамгийн бараан дурсамж байсан гэж бүсгүй хэлдэг бөгөөд цахим сүлжээн дэх өөрийнхөө нүцгэн зургийг хараад ухаан алдаж унах шахсан байдаг. Энэ жилийн эхээр тус хакерийг барьсан бөгөөд 29 настай Эдвард Маерчик гэж Чикаго хотод оршин суудаг нэгэн байжээ. Тус залууд 9 сарын хорих ял оноосон байна.

Ким хуучин найз залуу “Ray J”-тэй хийсэн секс бичлэгээ хакеруудад алдаж, интернэтээр нэг шуугиан тарьж байсан цаг саяхан. Тухайн үед тэдний “Keeping Up with the Kardashians” реалити шоу ид хүчээ авч байсан бөгөөд тэдэнд дургүй хэн нэгэн секс бичлэгийг цацаж, реалити шоуг чинь хаалгана хэмээн сүрдүүлсэн гэдэг. Харин хэзээний л аргатай Ким тэрхүү “сүрдүүлэгч”-ийг аргалан, шоугаа хаалгахаас аварч, нууц бичлэгээ ч устгуулж байжээ. Харин ч түүний энэхүү секс бичлэг Кимийг алдартай болоход гол түлхэц болсон гэхэд хилсдэхгүй юм.

Үүнээс гадна маш олон оддын хувийн хуудас, утас, твиттер зэрэгт халдсан тохиолдол байдаг боловч секс бичлэг,нүцгэн зургийг хулгайлсан тохиолдол илүү олон бүртгэгджээ. 2014 оны Наймдугаар сарын 31-ны энэ өдөр түүхэнд онцгой өдөр гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь тус өдөр сошл сүлжээд жүжигчин, дуучин, телевизийн илтгэгч гэх зэрэг мөн Женнифер Лоуренс, Kaley Cuoco, Кейт Аптон, Ariana Grande, Kirsten Dunst, Lea Michele, Selena Gomez, ойролцоогоор зуу гаруй алдартнуудын нууц зурагнуудыг байршуулж байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close