Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

М.Энхболд, Д.Хаянхярваа нар огцрох уу

Улс төр

М.Энхболд, Д.Хаянхярваа нар огцрох уу

Шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц хэлэлцэхтэй зэрэгцэн, УИХ-ын спикерийн  суудал ч хөндөгдөж магадгүй байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ээлжит бус чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбоогүй асуудлаар намынхаа бүлэгт завсарлага өгсөн нь хэд хэдэн хуулийг зөрчсөн явдал болсон юм. Мөн МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд ч Бүлгийн шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн, чуулганы хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйлээр завсарлага хүссэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл болоод байна.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16.5. “Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэсэн заалт, тус хуулийн 4.6. “Нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4-т заасны дагуу завсарлага авах бол ийнхүү завсарлага авах хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно. Тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн юм.

Харин МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нь УИХ-ын тухай хуулийн 27.1.4. “Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэсэн заалтыг зөрчжээ.

Засгийн газрыг хамгаалж үлдэх гэсэн хоёр эрхмийн үйлдэл нь хэд хэдэн хуулийг ийнхүү зөрчөөд байна. Иймээс МАН дахь УИХ-ын гишүүд М.Энхболд, Д.Хаянхярваа нарт хариуцлага тооцох асуудлыг тавихаар болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалахаар хэлэлцсэн М.Энхболд нь намын нэр хүндийг маш муухай харагдуулж байгаа гэж үзэж буй юм. Иймээс хэд хэдэн үндэслэлээр М.Энхболдыг огцруулах асуудлыг намрын чуулганы эхэнд намынх нь гишүүд өргөн барих бололтой. УИХ дахь АН-ын гишүүдийн зүгээс ч М.Энхболдыг хууль зөрчих нөхцөл байдал үүсч буй талаар тухайн үед нь албан тоотоор сануулж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага ярих тухай дурдсан байдаг. ИймээсМ.Энхболдыг огцруулах асуудал нь чуулганы хуралдаанаар олонхийн дэмжлэг авах магадлалтай юм.

Мөн Бүлгийн дарга Д.Хаянхярваад бүлгийн гишүүд нь хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн байна. Бүлгийн хуралдааны шийдвэргүйгээр, гишүүдийг үл тоон хууль зөрчин завсарлага хүссэн нь гишүүдийнхээ эгдүүцлийг хүргэжээ. Иймд мөн 65-ын бүлэг даргаа шинээр томилох бололтой. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн 33 гишүүн нэгдмэл байр суурьтай байж,М.Энхболд болон Д.Хаянхярваа нарын эсрэг зогсож чадвал УИХ-д болон Бүлгийн хуралд ч олонх болж таарна. Энэ тохиолдолд М.Энхболд, Д.Хаянхярваа нар албан тушаалаасаа огцрохоор байна.

Т.Амараа

ZINDAA.MN

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top