Бусад хүмүүс

БНХАУ-ын хамгийн залуу тэрбумтан бүсгүй 24 настай

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 24 настай бүсгүй бичигдэжээ. 2017 оны тавдугаар сард Чжан Цзэтянь БНХАУ-ын хамгийн залуу эмэгтэй тэрбумтанаар тодорчээ.

Чжан Цзэтянийг Нанси гэж нэрлэдэг.

2009 онд түүний “Kawaii” гэсэн бичигтэй аяга барьсан зураг нь түүнийг хятад даяар маш их алдартай болгожээ

Тэрээр 2011 онд Цинхуа их сургуульд элсэж БНХАУ-ын тэргүүлэх байгууллагад ажиллах урилга хүртэл авч байсан бөгөөд үүнээс жилийн дараа Нью-Йорк дахь коллежид суралцаж биржд хүртэл ажиллаж байсан юм.

Түүний ирээдүйн нөхөр Чжанаас 19 насаар ах байсан бөгөөд тухайн үедээ бидэнд ямар ч хайр дурлалын асуудал байхгүй зүгээр л нэг ангийнхан гэж мэдэгдэж байсан юм.

Түүний нөхөр, Лю Хятадын хамгийн баян хүн, дэлхийн 174-р байранаас 16-т бичигддэг болсон байна.

Тэрээр Хятадын интернэт компани JD.com, Alibaba.com гол өрсөлдөгчдийн нэг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм

Жан Лю нар 2015 оны наймдугаар сард гэрлэсэн.

2016 оны гуравдугаар сард охинтой болжээ. Хэдэн сарын дараа хос Австралийн компани “Bubs” Австрали хүүхдийн хоол хүнсний компанид хөрөнгө оруулалт хийсэн.

Тэрээр JD.com компаний гол хувь эзэмшэгч болсон бөгөөд энэхүү газрын амжилтын үндэс зөвхөн Чжанд хамаарагдах ажээ.

Б.АМИ

Эх сурвалж: www.ALDAR.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close