Бусад хүмүүс

Дуучин Наки: Сэтгэл зүрхээрээ хамт байдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа

“Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал эхлээд хэдийнээ талдаа оржээ. Тус шоуны оролцогчид дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээгээд буй нэгэн бол дуучин, продюсер Наки буюу Нацагдорж.Тэрээр өчигдөр “Хуанжу Гэг” киноны “Dang” хэмээх дууг дуулсан нь олон ч хүний сэтгэлийг хөдөлгөн дурсамжийг сэдрээгээд авсан. Ялагчийг тодруулах торгон агшинд өрсөлдөгчдөө өөрийн оноогоо өгөн ялагч болгосон тэрээр “5-р шатаа давлаа!! Үнэхээр сайхан орой байна Дэмжиж урам өгдөг та бүхний ачаар Наки нь хичээж байгаа.  Энэ үдэш ялах эрхтэй байсан Цэдо доо баяр хүргэе.  Сэтгэл зүрхээрээ хамт байдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа” хэмээжээ. Тэрээр анх “UBS” телевизийн “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож урлагт хөл тавьж байсан бөгөөд Рагутай хамтран ажиллаж байгаад өөрийн “Ocean Grey” студиэ байгуулан өдгөө залууст зориулсан шинэлэг уран бүтээлүүдээ хүргэж байгаа ажээ.

Image may contain: 2 people, including Naki Naki, people smiling

Image may contain: Naki Naki, smiling

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close