Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Б.Намтай: Бүх өвчний үндэс болсон ядаргааг 5-аас 7 хоногт арилгах боломжтой

Мэдээ

Б.Намтай: Бүх өвчний үндэс болсон ядаргааг 5-аас 7 хоногт арилгах боломжтой

Монгол хүмүүсийн дунд сүүлийн үед мэдрэлийн ядаргаа, стресс гэсэн оноштой өвчтөнүүд олширч байна. Энэ нь ядаргааг төдийлөн тоодоггүй амьдралд байж байдаг ердийн зүйл хэмээн хүлээн авдаг монголчуудын хэнэггүй зантай шууд холбоотой.

Харин судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотолсоор байгаа.

 

Тиймээс бид олон өвчний эх үүсвэр болдог ядаргааны талаар “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтайтай ярилцлаа.

-Орчин цагийн хүн бүрийн толгойны өвчин болсон ядаргаа гэж яг юу вэ?

 Ядаргаа гэдэг орчин цагийн тахал болсон бүх өвчний суурь юм. Энэ нэр томъёо харьцангуй сүүлд гарч ирсэн ч маш өргөн далайцтай судлагдаж байгаа сэдэв. Санал нэгддэг зүйл бол орчин үеийн хүмүүсийн ихэнх нь тодорхой хэмжээний ядаргаатай байна гэж. Ялангуяа хөдөө орон нутгийн хүмүүсээс илүүтэй хот суурин газрынхан ядаргаа болон ядаргааны хам шинж өвчинд илүү өртөмтгий байдаг.

Хүний бие махбодь өөрийн гэсэн тодорхой хэмжээний эрчим хүчтэй, түүнийгээ тасралтгүй тэтгэн бүрэлдүүлдэг.  Ажил амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэж бие махбодь, эд эсийн түвшинд амин эрчим энергийн зарцуулалт ихэсдэг тул энэ хэмжээндээ хүртэл сэргээн нөхөгдөх шаардлага гардаг. Харин гүйцэд нөхөгдөж чадахгүйн улмаас эрчим энергийн дутагдал үүсч өдөр хоногоор хуримтлагдсаар тодорхой хэмжээнд хүрч бие махбодид зарим өөрчлөлт, биологийн хариу урвал шинж тэмдгийг үүсгэдэг. Энэ шинжийг ядаргаа буюу түүний хам шинж өвчин гэдэг.

-Ядаргаанд орсноо хүн ер нь яаж мэдэх вэ?

-Ихэвчлэн ажил амьдралын эрч хүч сулрах, биеийн дархлаа буурах, өвчлөмтгий болох, тэсвэрт чанар харих, нойр хөнгөрөн үс унах, сэтгэл санааны хувьд бачимдуу, мартамхай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ дээ. Ядаргаа бол ерөнхийдөө хөгшрөлтийн түргэсгүүр, эрүүл мэндийг сорогч шимэгч хорхой гэж хэлж болно. Тиймээс ядаргааны тухай ойлголтоо дээшлүүлж, түүнээс сэргийлэх, тайлах наад захын ухагдахууныг өөртөө суулгах хэрэгтэй юм.

Тэгвэл ядаргаа тайлах арга гэж байх уу?

-Өвчин бүхний холын гурван шалтгаан гэж байдаг. Тэрний тэргүүн байранд ядаргаа ордог. Өнөөгийн нийгэмд найман настай хүүхдээс наян настай буурлыг аваад үзэхэд бүгд тодорхой хэмжээгээр ядаргаанд орсон байдаг. Их, бага, хүнд, хөнгөнөөрөө л ялгаатай байдаг. Аль ч төрлийн ядаргааг манай эмнэлэг цогцоор нь эмчилж байгаа. Тодруулбал, өрнө дорнын анагаах ухаан хосолсон ядаргааны цогц эмчилгээнүүд хийгдэж байгаа.

-Архаг ядаргаатай хүмүүс хэдэн хоног эмчлүүлэх шаардлагатай вэ?

-Архаг ядаргаатай гэж бодвол 5-аас 7 хоног эмчлүүлнэ. Өдрөөр эмчлүүлэх үү, хэвтэж эмчлүүлэх үү гэдгээ өөрсдөө сонгох боломжтой.

-Хүмүүс өөрийнхөө ядаргааг хөнгөн, архаг гэдгийг нь өөрөө ялгах боломжтой юу?

-Үүнийг мэдэхэд маш амархан. Нэгдүгээрт ядаргаатай хүн уурламтгай, бачимдуу, нойр муутай, ой тогтоолт муутай болно. Хоёрдугаарт хий нь гарсан бөмбөг шиг жаахан ажил хийгээд л хөлс нь гараад ядраад сульдаад эхэлдэг. Гуравдугаар ядаргаатай хүн гар хөл нь хүйтэн оргиод хөлрөмтгий болчихдог. Харин архаг ядаргаа нь биеийн тогтолцооны үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Тухайлбал, эмэгтэй хүн жирэмслэхгүй болно, бэлгийн үйл ажиллагааны доголдолтой /дур хурдан тавьдаг/ болно. Ингээд архагшаад ирэхээрээ янз бүрийн өвчин болдог. Дээрээс нь ядаргаа ханиад, харшил гэх мэт элдэв янзын өвчин хаана байна. Тэр бүхнийг даллан дуудаад авч ирээд байдаг. Тиймээс манай эмнэлэг үүнийг эмчлэх цогц эмчилгээг сүүлийн 10 жил судлан боловсруулаад өнөөдөр эмчилгээндээ нэвтрүүлээд ажиллаж байна.

-Яг ямар ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Ядаргааны бүтэн бариа, тосон бариа, сүүн бариа, ядаргаа тайлах ханд, ядаргааны хоол эмчилгээ хүртэл хийгддэг. Мөн европ эмчилгээ буюу дусал болон тарианууд хийгдэж байгаа. Хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд зөвхөн ядаргаа гэлтгүй өөр таны юу өвдөж байна. Тэрэнд нь тохирсон уламжлалт болон европ бүх төрлийн хавсарсан эмчилгээг хийж байгаа. Дорно дахины анагаах ухаанд ядаргааны учир начрыг нь сайн олоод эмчилж чадвал ихэнх өвчин аяандаа эдгэнэ гэж үздэг. Тэгэхээр ихэнх өвчин ядаргаатай холбоотой байна гэсэн үг. Тиймээс бид түмэн олныхоо эрүүл мэндийн төлөө ядаргааг цогцоор нь эмчлэх эмчилгээг боловсруулсан.

-Танай эмнэлэг ер нь ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай Найрамдал эмнэлэг нь 2009 оноос ядаргаа, үе мөч, арьс харшлын чиглэлээр гол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин 2015 оноос үйл ажиллагаагаа тэлж дотор, мэдрэлийн чиглэлээр эмчилгээ оношлогоо явуулдаг болсон. Монголдоо дээгүүрт ордог нөлөө бүхий дотор, мэдрэлийн эмч нар манайд ажилладаг. Мөн Хятадын зүү төөнүүрийн үе дамжсан эмч ирж манай залуу эмч нарыг дадлагажуулж зүү төөнүүр болон таван заслын чиглэлээр гүнзгийрүүлэн ажиллаж байгаа.

-Танай эмнэлэг өвөрмөц эмчилгээгээрээ их алдартай юм байна лээ. Яг ямар эмчилгээ байдаг юм бэ?

-Яс үе мөч /яс ургалт, өвдөг мөрний архаг үрэвсэлүүд, суудлын мэдрэлийн өвчин, хүзүү нурууны шохойжилт/, ангина хэрх тулай, арьсны өвчинд өрнө дорнын анагаах ухааны хосолсон эмчилгээг хийдэг. Мөн өнөөгийн нийгэмд хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа ядаргааны эмчилгээг хийдэг. Мөн Эрүүл зөв амьдрах ухааны сургалт явагдаж байна.

Сургалтын төрөл

1. Элдэв өвчний үндэс шалтгаан болдог – Хордлого ядаргааг тайлах 4 шилдэг арга (Мягмар гараг бүр 14 цагаас)

2. Эрүүлжих 5 ухаан сургалт – Өөрөө эдгэрхийн гайхамшиг (Пүрэв гараг 14 цагаас)

3. Цусны даралт, өөх тос, сахарын цай хоол эмчилгээний жор таны гарт (Бямба гараг бүр 14 цагаас)

Төлбөр: 10 000төг

Хаяг: 3-р эмнэлгийн төв зогсоолд Найрамдал эмнэлгийн сургалтын танхимд

Утас: 9446-9944, 9446-9933

Та бүхэн доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
http://tsahim.mn/surgalt/index.html

 

 

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top