Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Төрийн сургуулиудын үргүй зардалууд

Мэдээ

Төрийн сургуулиудын үргүй зардалууд

Захирал гэх албан тушаалд суугчид зальтай нөхдүүд байх юм. Төрийн өмчийн сургуулиудийн захирал бузгай загнаж байна гэх үү зангарагтай загнаж байна гэх үү. Түүний нэг жишээг та бүхэнд танилцуулая.

Боловсролын салбарт ялангуяа их дээд сургуулиудад шургалж орсон зальтай эдгээдүүд ч байна. Тухайлбал, ШУТИС-ийн захирал Б.Очирбат 40 саяар баяр тэмдэглэж, салбар сургуулиудаасаа 64,5 сая төгрөгийн татаас авч та нарыгаа хэвлэх үйлдвэртэй болгож гийгүүлнэ гэх мэтээр оюутнуудын сургалтын төлбөрийг үрэн таран хийж байгаа болтой. Үнэндээ хэвлэх үйлдвэрийнх нь гавьяа ч гарсангүй, хэдэн анги танхимаа камержуулаад ч нэмэр байсангүй, 40 саяар баяр тэмдэглээд тансаглаж суугаа нь тэдний гавьяа байх.

Тэгвэл ШУТИС-ийн захирал  Б.Очирбат эрхэмийн талаар Сэрүүлэг сонинд дахин нэг нийтлэл гарсан байна. Энэ удаад тэрээр эхнэрийн хамаарал бүхий этгээдэд өөрийн эрх мэдлийн хүрээнд эзэмшиж буй сургуулийнхаа 28 сая төгрөгийн төсөв бүхий камержуулах ажлыг авч өгсөн сурагтай.

Ажил хийж байгаа хүнд алдаа, дутагдал байлгүй яах вэ. Гэвч ШУТИС-ийн захирал нэг л бишээ.

Бас нэгэн түүхийг танилцуулья. Урьд нь хамт олондоо их л дотно ханддаг байсан эрхэм БСШУ-ны сайдын тушаалаар 2014 онд томилогдсноос хойш ихэд буйр зааж их сургуулиа шинэчлэх нэрээр ихэд улайран “Дижитал хэвлэх үйлдвэр”-ийг машид шуурхай Санко Сэки компанитай гэрээ байгуулан авсан байна. ШУТИС-ийн Ректорын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/313 тоот тушаалаар Хэвлэлийн сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, ном хэвлэлийн бодлогыг тодорхойлон хөгжүүлэх, профессор багш нарын бүтээлийг олон улсад таниулан сурталчлах зорилготой “ШУТИС-хэвлэлийн газар” байгуулагдсан аж.

Үүнийг авахын тулд түүний ажиллагааны сайн талыг ихэд онцолж, 1 ширхэгийг ч улсын хэмжээний хамгийн хямд үнэ, өндөр чанараар хэвлэх боломжтойг захирлын зөвлөлийнхөө гишүүдэд үүрэгдэн тэдний саналыг үл харгалзан “Хөгжлийн төлөө” эрс шийдэмгий алхам хийсэн байна. Энэ үнэхээр сайн чанар. Тэрхүү Дижитал хэвлэх үйлдэрийн үнэ 516 сая төгрөг ба эдийн засгийн их хямралыг үл харгалзан бүх бүрэлдэхүүн сургуулиудаас 64.5 сая төгрөг татаж, эргүүлж өгнө хэмээн үүрэгдэн авчээ.

Дижитал хэвлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас гаргасан зардалын дүнг харуулая.

 

Хачирхалтай нь үүнийхээ үлдэгдэл өртгийг 2017 оны хавар шилжүүлэн барагдуулсан гэх.

Захирлынхаа үүргийг эдийн засаг хөгжлийн проректор Л.Пүрэв ийнхүү гүйцэлдүүлжээ.  Авч өгөх нь ч яахав гэхэд тус хэвлэх үйлдвэр ШУТИС-ийн багш нарт ээлээ тэгтлээ хайрласангүй. 2017оны хавар л энэ хэвлэх машины алдагдал нь ашиг өгөх боломжгүй талаар бараг ном хэвлүүлэх гэж очсон бүх багш нар өндөр өртөг сонссон тул сэтгэл дундуур үлджээ.  Харин захирал Б.Очирбат гүйлгээ ухаантай хүний хувьд дахин нэг томоохон шийдвэр гаргалаа. Энэ нь үнэтэй байсан ч ШУТИС-ийн хэмжээнд хэвлэгдэх бүх зүйлийг гагцхүү өөрийн хэвлэх үйлдвэрт л хэвлэнэ. Бусад тохиолдолд бүтээл гэж үзэхгүй харин хариуцлага тооцох тухай аж.

Нөгөө бүрэлдэхүүн сургуулиудад буцаан төлөх 516 сая төгрөг ч өнгөрлөө. Ийнхүү энэ шийдвэр ч газар авсангүй. Ингээд дахин офсет хэвлэх үйлдвэр авч нэгж бүтээгдэхүүний үнийг буулгах, сургалтын бааз болгох шийдвэр гаргахад бас л 300 орчим сая төгрөг хэрэгтэй боллоо. Өмнөх өрөө яах вэ? Гэсэн асуултын хариуг өгөх шаардлага  гарлаа.

Орос шиг л байя. Их өрийг тэглэе. Дахин нэг томоохон шийдвэр гарлаа. ШУТИС гэдэг их айл иймээс бүх сургуулиуд 64.5 сая төгрөгөө хөгжлийн төлөө зарцуулсан гэж бод! Иймээс үүнийг балансаас хасч Хэвлэлийн газрыг өргүй болгох үүрэг өглөө. Мэргэн санаа. Бүрэлдэхүүн сургуулийн удирдах албан тушаалтнууд захирлынхаа өөдөөс юу ч хэлж зүрхэлсэнгүй. Сайд болгонтой дотно түүнээс эмээх нь аргагүй шүү дээ.

Ректорын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, дэмжигдсэн боловч шийдвэрт тусгагдаагүй дараах асуудлуудыг ректорын тушаалаар эцэслэн шийдүүлэх шаардлагатай гэнэ.  Үүнд:

  1.  Дижитал тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд бүрэлдэхүүн сургуулиудын гаргасан зардлыг ТЭГЛЭХ;
  2. Офсет хэвлэлийн машин худалдан авах тендэр зарлах;
  3. Ректорын 2016.12.28-ны А/201 тоот тушаалын 3-р хавсралт “Хэвлэлийн газрын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 1.4, 2.3-р заалт,  4-р хавсралт “Хэвлэлийн газрын редакцийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д тусгагдсаны дагуу бүрэлдэхүүн сургуулиуд хэвлэлийн газрын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах.

Ингээд их өр тэглэгдэж дараагийн үйлдвэрийн эрэлд гарлаа. Авсан дижитал хэвлэх дангаараа ажиллах боломжгүй тул нэмж хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүйг ч ойлгууллаа. Бүгд л наашаа харж инээж, цаашаа харж уйлахын үлгэрээр инээмсэглэл тодруулан дэмжсэн бололтой.

Энэ шийдийг гаргуулахын тулд Дижитал хэвлэхийн өндөр зардал, нэгж бүтээгдэхүүний өндөр өртөг, цөөн зүйл л хэвлэвэл ашигтайг судалгаагаар тогтоож, офсет хэвлэлээр хямд өртгөөр багш, ажилчиддаа үйлчлэх өгөөмөр сэтгэлээр хандаж байгаагаа илэрхийлсэн аж.

Ингээд тэрбум төгрөгөөр бүтээх зүйл нь амжилттай байгаасай гэж залбирах л үлдлээ. Анхнаасаа л офсет хэвлэхээ авсан бол эрх биш их сургууль байна даа амжилт олох л байсан байх.

Оюутны төлбөрийн зарим зориулалт.

Дараагийн нэг бэрхшээл нь оюутнуудын сургалтын төлбөрөөр тэд тансаглаж буй явдал юм.

ШУТИС нь олон бүрэлдэхүүн сургуультай, олон ч оюутан суралцдаг. Үнэндээ бол мань захиралд энэ нь бөөн мөнгө гэсэн үг. Боловсролын салбарт зарцуулагдаж буй хөрөнгө ямар үр дүн өгч байгааг тодорхойлж чадахгүй байна. Их хэмжээний хөрөнгө зарцуулаад байдаг. Гэтэл ямар үр дүн үзүүлж буй нь тодорхой бус байгаа юм. Оюутануудын сургалтын төлбөр хаана хэний халаасаар дамжиж, юунд зарцуулагдаад байгаа нь одоо ил боллоо. Тэхээр зангарагтай захирал маань 55 жилийн нүүр үзэж буй сургуулийнхаа ойг их хэмжээний хөрөнгө хаян тэмдэглэж, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд эрх мэдлээ илэрхийлэх нэг хэлбэр болжээ.

Тэмдэглэж болно. Бас л зардал хаанаас гарах вэ? Мэдээж оюутнуудын сургалтын төлбөрөөс. Саяхны нэгэн хуралдаанаар ийм нэгэн шийдвэр гарсан нь 1962 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Механик инженерийн факультетийг байгуулж Авто инженерийн мэргэжлээр анхны оюутан элсүүлсэнээр сургуулийнхаа үүсэл хөгжлийн гарааг эхэлсэн гэж үздэг бөгөөд Авто машин, авто аж ахуй мэргэжлийн анхны төгсөлт 1967 онд болж 24 төгсөгч механик инженерийн дипломоо гардан авсан түүхтэй.

55 жилийн нүүр үзэж байгаа сургуулиа 40 саяар баяраа тэмдэглэх зөвшөөрөл өгчээ. Үүний тэн хагас нь хүлээн авалт.

Ой тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай зардлын төсөв.

Механик, тээврийн сургууль байгуулагдсан 55 жилийн ойг 2017 оны 10 дугаар сарын 05-06-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж, шаардагдах зардал болох 39.600.0 мянган төгрөгийг төсөвт тусгасан зардлын ангиллын дагуу зарцуулахыг шаардсан байна.

Уг нь олон улсад төгсөгчид нь ихэд хүндэтгэлтэй агаад энгийнээр шийдэж, сургуулийнхаа хөгжилд бодит хөрөнгө оруулдагийг сар бүр гадаадад аялдаг зангарагтай  захирал мэдэх л учиртайсан.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top