Бусад хүмүүс

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛААН ЛООЛИЙН НАВЧ ХАРЛАСАН ТОХИОЛДОЛД ХЭЗЭЭ Ч ИДЭЖ БОЛОХГҮЙ

Улаан лооль нь амттай, амин дэмтэй, шүүслэг хүнсний ногоо билээ. Тус жимсний ач тусаар зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгодог аж. Харин уншигч та бүхэндээ ялзарсан эсвэл тус жимсний навчинд толбоо үүссэнээр дараах өвчин үүсдэг байна.

 

Энэхүү өвчин нь Alternaria solani хэмээх мөөгөнцрөөр үүсгэгдэнэ. Улаан лоолийн навчин дээр хүрэн бор өнгийн жижиг дугуйвтар, зууван хэлбэрийн толбууд эхэлж үүсэх ба улмаар толбууд томорч, хоорондоо нийлнэ. Сайтар ажиглахад толбо дээр цагираг ажиглагдана.

 

Өвчин улаан лоолийн иш, навч, жимсний шилбэн дээр хуурай урт зууван хүрэн толбо байдлаар илэрч, улмаар жимсэнд халдварлана. Жимсний ойр орчимд хонхойсон зууван ба дугуйдуу хэлбэрийн толбо, шархлааг үүсгэх ба толбоны өнгөн хэсэг хилэн хар өнгийн хөгцөөр бүртгэгдсэн байдаг. Толботой жимс чанараа алдаж, амархан илжирч муудна. Ихээр өвчилсөн навч хуйлардаг. Иймд хэрэглэгч та бүхэн улаан лоолийг худалдан авахдаа анхааралтайгаар сонгон хүнсэндээ хэрэглээрэй.

 

 

Халдварын эх үүсвэр: Үр ургамлын үлдэгдэл, хоёрдогч халдвар нь ус салхиар тархана.

 

 

Тархалт хөнөөл: Маш өргөн тархалттай өвчин, манай орны хүлэмжинд хамгийн их тархсан

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close