Бусад хүмүүс

ҮРИЙН ЗАЯА ХАЙРЛАДАГ ЛАМ

Үрийн заяа хайрладаг, олон ч хүнд элгийг нь дэвтээх үр хайрласан нэгэн ламын тухай сонссоор бараг хоёр сар болжээ. Нэг ч гэсэн хүнд хэрэг болохоор юм хийж, хэрэгтэй хүнтэй нь уншигчдаа уулзуулах юмсан гэж бодож явсаар сая л нэг холбогдсон нь энэ юм. Хэвлэлд нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй А.Отгонбаяр хаа очиж энэ удаад тэгтлээ цааргалсангүй. Мэргэн уншигч та бидний ярианаас хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаях буйзаа.

Бид хэдий шашингүй, юмыг бодитоор хардаг нийгэмд амьдарч байгаа ч гэсэн бидний дунд агуу гайхалтай хүмүүс амьдарсаар байгааг үгүйсгэх аргагүй юм.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн жил энэ үрийн заяа хайрлах буянтай үйлсийг хийж байна?

-Би 1962 онд Увс аймагт төрсөн.Урианхай үндэстэн. Аавын аав лам хүн. Миний аав бөө хүн. Миний ээжийн аав Архангайн Тариатын хүрээний лам хүн. Ийм хоёр хүний дундаас би төрсөн. Хутга иртэй мөртлөө ишэндээ мохоо гэдэг.

Би олон жилийн өмнө чам шиг охиноо алдчихаад миний хань бид хоёрт дахиж хүүхэд заяагаагүй юм. Үүний эрэлд явсаар өнөөдрийг хүрсэн байна. Хүн өөрт нь ямар нэг асуудал тохиолдохоор тэрний эрэлд явдаг, шалтгааныг нь олохыг хичээдэг.

Тэгж явсаар 30 гаруй жил болжээ.

-Хүн болгон хүүхэдтэй болох нь ёстой байлтай яагаад зарим нь хүүхэдгүй, үрийн заяагүй байдаг юм бол. Тан дээр ирж байгаа хүмүүсийн гол асуудал, шалтгаан ер нь юундаа байна?

-Тэр хүн абортонд орсон байна, нэг биш хэд хэдэн удаа. Энэ бол нэгдүгээрх асуудал. Үүнээс л эхэлж байна. 40 эргэм насны хүмүүс байна. Нэг хүүхэд, хоёр хүүхэд гаргачихаад дахиад хүүхэдтэй болмоор байна гээд.

Гэхдээ үрийн заяа гэдгийг судалвал маш их юм бий л дээ. Бас дээдчүүдийнх ньхийсэн нүгэл, үйлийн үр хүүхдэд нь ирж байна. Миний онолоор бол ерөөсөө дээдчүүдийн хийсэн нүгэл л дамжаад яваад байгаа юм.

Зарим хүмүүс жирэмсэн нэг, хоёр сартай болоод зулбаад байдаг. Энэ бас нэг ухагдахуун. Шинжлэх ухааныг домын ухаантай нийлүүлэхгүй бол ганц ухаанаар хүчрэхгүй, шийдэх боломжгүй асуудал бас бий.

Над дээр олон хүмүүс ирдэг, тэр болгоныг ил хэлэх боломжгүй. Бүгд сайхан үр хүүхэдтэй болоод өнөр өтгөн амьдарч яваа.

Үргүй хүнийг үртэй болгоно гэдэг агуу том үйлс юм. Өгөрч байгаа модноос цэцэг ургуулчихвал ямар байх вэ. Тэр хүмүүс үртэй болохоороо их баярладаг.

Энэ хорвоод хүн болгон л үртэй амьдрах ёстой, үртэй амьдрахыг хүсдэг. Бид бүгд эхийн сэтгэлийг л хайрлаж явах юмсан. Эмэгтэй хүнийг л шүтэж яв, тэгвэл сайхан ханьтай явна, сайхан үртэй явна. Эхийгээ их сайхнаар хайрла.

-Та анх ийм увьдистай гэдгээ яаж мэдсэн бэ?

-Би 1984 онд цэрэгт байхдаа тодорхой мэдсэн, хүнд засал хийж эхэлсэн юм болов уу. Хүмүүс нэг жилийн дараа халагдаж нутагтаа очоод тэгнэ, ингэнэ гэж хажууд их ярилцана.

Тэр үед одоо танай авгайгаас чинь захиа ирнэ, гэр орон чинь ийм байна гэж би хэлэхэд яг л таардаг байсан. Тэнд цэргийн дарга нар хүүхэд нь уйлаад, тогтохгүй байна гэхэд очоод нэг үлээгээд тогтоож байсан.

Миний аав намайг таван настай байхаас ном заасан. Дунд сургуульд байхад ангийнхаа хүүхдэд ямар билет таарахыг нь хэлээд өгчихдөг байлаа.

Би нэг удаа айлд очоод мод хөрөөдөж байсан юм. Тэр үеийн хүүхдүүд мод, түлээ хөрөөдөж байж аяга боорцог олж иддэг байлаа.

Тэгэхэд номтой хөгшчүүд гарч ирээд миний хүү чи мод хөрөөдөөд хэрэггүй, ороод ир гээд том аяганд цай, боов хийж өгнө. Энэ мод хөрөөдүүлж болохгүй хүүхэд байна гэж байсан.

Тэгэхээр тэр хүн бас юм мэдэрч байж. Тухайн үед хүүхэд юм чиньих баярлана, юугаа ч мэдэхгүй. Цагаан сараар айлд ороод бууз иднэ. Тэгэхээр дандаа л айлын мөнгөтэй бууз нь таардаг.

-Та яг ямар аргаар үрийн заяаг нь дууддаг юм бэ. Зүгээр жаахан детальчих гээд үзвэл?

-Тэр ирэх хүүхдэд зориулаад нэг жижигхээн мөнгөн аяга аваад ир гэдэг. Тэрэнд нь л юм хийж өгнө. Тэр хүүхэд тэр хоолыг идэх гэж ирнэ ээ, тийм ээ? Ойлгосон уу?

Тэрэнд нь шившээд нөгөө хүмүүсээ ийм ийм аргаар шүт гэж зааж өгнө. Мөнгөн аяга бол 9 эрдэнийн нэг.

Дээр үед бол жижигхэн хазаараар зан үйл хийдэг байлаа. Дээр үеийн улсууд хэлдэг шүү дээ. Жижигхэн сүх, жижигхэн гутал ч олдог юмуу би тэгээд өөрийг чинь олсон шүү гэж хөгшчүүд хүүхдэдээ ярьдаг.

Аяга бол дээшээ харсан даллаганы уут. Хүний сав тэр жижигхэн аяганы хэмжээтэй л юм байдаг. Тэр сав чинь томроод хүүхэд гаргана. Аяга, тэр савтай адилхан юм гэж чиний хэлдгээр детальчилж тайлбарлаж болох юм.

-Та маш чухал зүйлийг хүмүүст хийж өгч байна. Ийм үйл хийлгэхэд мөнгөний асуудал яригдана?

-Хүн өөрөө сэтгэлээсээ л өгнө. Хүний үр, хүүхдийг, хүний амийг үнэлж болохгүй шүү дээ.

Хүмүүс тэдэн төгрөг эдэн төгрөг гэдэг юм шиг байгаа юм. Би хэрвээ их мөнгө олдог байсан бол өнөөдөр ингээд суухгүй. Энэ байшиндаа 31 жил амьдарч байна.

Хүний төлөө явах шиг сайхан юм байхгүй. Цагаан сараар манайд 400 гаруй хүн ирдэг юм. Одоо миний гурван ихэр хүүхэд бий, нэгдүгээр анги. Хоёр ихэр нь одоо 20 хүрчихлээ. Тэр гурван ихэр нугарна, шатар тоглоно.

Мундаг хүүхдүүд олон бий дээ.

-Ер нь манайд номтой лам нар олон байдаг гэж ярьдаг. Тань шиг ийм увьдистай өөр хүмүүсийн талаар та мэдэх үү?

-Би Завханы хүн. Завханд олон хутагтууд байсан юм билээ. Тэд нь дандаа хувилгаан хүмүүс.

Миний ээжийн талыхан бол их мэргэн хүмүүс.

Эмээ маань Архангайн Тариатын хүрээний хүн. Тэрнийхээ сүнсийг би бас авчраад төрүүлчихлээ гэж бодож байгаа.

Өвөөгийнхөө номыг авна гэж энэ хонхыг хугалсан таван настай нэг нөхөр “товарищь” бий. Хүн дараачийнхаа үеийг бэлтгэх ёстой. Дээр үеийн хутагтууд ерөөсөө би тийм, ийм гэж өөрийгөө сурталчлахгүй шүү дээ.

Өнөөдөр чи намайг сургаар олоод ирлээ. Тэрнээс биш би өөрөө очиж телевизээр нэг ч ярилцлаганд орохгүй. Миний аав хэлсэн, сайн хүнийг ард түмэн нь өөрөө олж авдаг юм шүү гэж.

Сая би гуравдугаар эмнэлэг рүү ороод ирлээ. Нэг хүний бие муу, ах нэг ороод өгөөч гээд. Завханы Очирваань хайрханы алтан элс гэж байдаг юм. Хутагтуудын аравнайлсан, тэрнээс жаахныг юм уншаад үлээгээд ам руу нь хийчихээр хүн их өөр болно.

Сэтгэлзүйтэй нь их холбоотой. Шүтчихсэн хүмүүст тэр хүн нь ерөөсөө л бурхан шиг байдаг. Ах ирж байвал одоо болно оо гээд. Дээр үеийн хутагтуудын мундаг сайхан авьяас одоо байхгүй болчихсон байна.

Бүр номыг биендээ шингээчихсэн байдаг сан. Тэр чинь увьдис байхгүй юу. Одоо ховор байна. Төвд номыг хэн ч сураад уншаад байж болно. Гэхдээ яг увдис нь хаанаа байна уу, байхгүй.

Тэр нь байхгүй бол хүнд хэрэг болохгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close