Бусад хүмүүс

”Дижитал”-ын Баавар эхнэртэйгээ барьцаж одон нэхэв үү?

“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр “Хип хоп холбооны Ерөнхийлөгч” хэмээх цол гуншинтай нэгэн. Нэг хэсэг элдэв хэрэг төвөг, хэл амнаас салаагүй тэрээр өдгөө нам гүмхэн амьдрах болсон. Дөрвөн хүүхдийн аав болоод авсан тэрээр өнгөрөгч “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-р энгэртээ “Алдарт эх”-ийн одон гялалзуулаад авсан эхнэртэйгээ бяцхан барьцаад авав. Тэрээр “Алдарт эх”-ийн одон медаль хүртэж байгаа ханьдаа баяр хүргэе. Бүх сайхан ээжүүд хүүхдүүдээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Монголын үрс маш олон болтугай. Миний оруулсан хувь нэмэр бас байгаа л байхдаа тээ. Одонгийн залуу нь энэ нөхөр шүү дээ” хэмээгээд авчээ. Түүний энэхүү яриа олныг эхнэртэйгээ барьцлаа хэмээн хошигноход хүргээд авсан байна. Манай улсад “Алдарт эх” хэмээх одонг дөрвөөс дээш хүүхэдтэй эхэд өгдөг бол хойд хөршид маань олон хүүхэдтэй айлд “Эцэг эхийн алдар” хэмээн шагналыг 2009 оноос хойш олгож эхэлсэн байна. Хэрэв манай улсад ийм төрлийн одон, медаль өгч эхэлбэл тун ч олон эрхэм энгэрээ мялаах нь дамжиггүй биз ээ.

Image may contain: 8 people, people standing

Image may contain: 1 person, child and closeup

Image may contain: 2 people, baby and closeup

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close