Бусад хүмүүс

Тэмээтэй аялагч бүсгүйн булай дэлгэгдэв үү

Хоёр бөхт тэмээгээр Их Британи улс хүртэл явах зорилт тавин аялалдаа гарсан Байгалмаа хэмээх бүсгүйд гомдол гарган Эстони улсын иргэн Роё Страйдэр Монгол улсад ирээд буй. Өөрийгөө Байгалмаад залилуулсан хэмээгээд буй тэрээр түүний аялалд гарсан шалтгааныг өөрт нь учруулсан 57,000 еврог төлөх зорилготой хэмээгээд авчээ. Тэдний шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа бөгөөд Роё  Байгалмаагийн байрны зээлийг төлөхийн тулд Эстони дахь өөрийн  болон эгчийнхээ байрыг барьцаалан 57,000 евро санхүүгийн байгууллагаас авсан аж. Байгалмаа тус мөнгийг буцаан өгөхөөр тохиролцон авсан боловч эргүүлэн өгөөгүйн улмаас Роё түүний зээлийг одоо хүртэл төлсөөр байгаа гэнэ. Тэрээр Байгалмаатай анх 2011 онд танилцсан гэх бөгөөд 2016 онд тэдний дотно харилцаа эхэлсэн аж. Байгалмаа түүнд өөрийгөө ганц бие хэмээн танилцуулсан бөгөөд Байгалмаатай хамтран амьдарч байсан тухайгаа мөн дурдсан байна. Аяллаар хамт явж байх явцдаа буудаллах үед Байгалмаа Роётой нэг өрөө захиалах, мөн архи уусныхаа дараа хамт усанд орохыг санал болгодог байсан гэнэ. Роё Страйдер  “Н.Байгалмаа надаас мөнгө авахаасаа өмнө өөрийнхөө олон тооны нүцгэн зураг, видео бичлэгийг явуулдаг байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдан түүний хагас нүцгэн зургуудийг ийн ил болгожээ.

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close