Олны танил

ДУУЧИН Л.НАСАНБУЯН:БИ УГААСАА ДАХИЖ МОНГОЛД ШОУНД ОРОХГҮЙ

Өөртөө итгэлтэй. Тиймдээ ч нэлээд шоунд оролцож өөрийгөө сорьж ирсэн мэргэжлийн дуучин Л.Насанбуян “The Voice Of Mongolia” шоунд оролцох үеэр шүүмжлэгсэд багагүй байсан ч дэмжигчид түүнээс ихээр нэмэгдсэн юм. Тум шоунд орохдоо ялагчийг анхнаасаа мэдэрч байсан хэмээгээд авсан тэрээр үүнийгээ олон шоунд оролцож байсан туршлага хэмээсэн байдаг. Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөнтэйгөө зууралдаж өөрийгөө үгүйсгэхийг хүсэхгүй байна. Ганцхан би биш их л олон олны танил мэргэжлийн дуучид тэр шоунд бас бусад шоунд оролцсон. Би угаасаа дахиж Монголд шоунд орохгүй. Тэртээ тэргүй мэргэжлийн гэхгүй түрүүлэх ёстой хувь тавилантай бол түрүүлэх хүн нь ингээд л түрүүлж л байна шүү дээ. Цаашид хичээж хэзээ нэг өдөр “The Voice Of Mongolia”-ийн шүүгчээр суух хүртлээ хөдөлмөрлөх болно оо…” хэмээжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close