Олны танил

Хакухо М.Даваажаргал дуучин С.Сэрчмаатай хайр сэтгэлийн холбоотой байсан уу?

Хүний нутагт бага жаахандаа очиж, хүнд хэцүү бэлтгэлийг олон цагаар хийж, шантрахдаа шантарч үзсэн М.Даваажаргал япон гэргийгийнхээ хайр халамжинд уярчихсан янзтай байдаг. Бэлтгэл дуусаад л гарахад үүдэнд нь нэг охин хоол барьчихсан хүлээгээд зогсож байдаг байсан гэдэг. Тэгээд л тэд уулздаг болж, улмаар сэтгэлээ нийлүүлжээ. Тэгвэл ийм түүхээр гэргийтэйгээ холбогддог Хакухог дуучин С.Сэрчмаатай уулзаж учирч байсан талаар шар хэвлэлээр нэлээд гарж байжээ.

Хакухо М.Даваажаргал, дуучин С.Сэрчмаа хоёрын харилцааны талаарх мэдээлэл Монгол болон Японы хэвлэлүүдээр нэлээд их гарсан билээ. Хакухог нэг хэсэг эхнэр хоёр хүүхдээсээ тусдаа амьдарч, С.Сэрчмаатай учир ургуулсан гэгдэж байлаа. Тэгвэл холбоотой болсон тухай мэдээллийг сонсоод хамгийн их эгдүйцсэн хүн нь Ж.Мөнхбат аварга гэгдэж байсан билээ.  Тэрбээр хүүгээ дуучин С.Сэрчмаатай нэр холбогдсонд задартлаа уурлаж, Япон руу ойр ойрхон утас цохиж хүүгээ эрийн жудагтай байж, эхнэр хүүхний асуудлаар шуугиан дэгдээхгүй байхыг шаардсан гэдэг.

Эх сурвалж: http://niisleliinmedee.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close