Бусад хүмүүс

Талийгаач охиныхоо донор зүрхийг сонсчээ

Билл 20 настай талийгаач охиныхоо зүрхийг сонсохын тулд 2253 км замыг унадаг дугуйгаар туулсан байна.

Abbey охин нь 2017 оны нэгдүгээр сард нас барсан бөгөөд 4 хүний эрхтэний донор болж амь насыг нь аварсан аж. Эмнэлгийн зүгээс талийгаач донор бүсгүйн аавтай тэднийг уулзуулахаар захидал илгээсэн боловч зөвхөн зүрхийг нь авсан хар арьст залуу л уулзалтад хүрэлцэн иржээ.

Ингээд талийгаач охиноо санаж бэтгэрсэн өрөвдөлт аав чагнуур зүүж, тэрхүү залуугийн цээжинд цохилж буй охиныхоо зүрхийг сонсоод: “тэр цохилж байна” гэж хэлээд цурхиртал уйлж буй нь үнэхээр сэтгэл эмтэрмээр…

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close