зөвлөгөө

Эмэгтэйчүүдэд өгөхөд тохиромжтой шилдэг 4 сонголт

Гоёл чимэглэл
Муугүй бэлэг. Гоёл чимэглэлийн зүйлийг та өөрөө сонгож болно. Гэхдээ тэр эмэгтэй хүнд тохирч, түүний нүд хувцас зэрэгт зохисон байх ёстой.
Гоёл чимэглэлийн үнэтэй зүйлийг зөвхөн эхнэр, сүйт бүсгүй, эсвэл хайртай хүндээ бэлэглэдэг уламжлалтай. Учир нь иймэрхүү бэлэг “үүрэг хүлээлгэдэг”. Хэрэв та зүгээр л болздог бүсгүйдээ бриллиантан шигтгээтэй богж бэлэглэвэл түүнийг эвгүй байдалд оруулж мэднэ. Харин дараа нь эмэгтэйчүүдийн баяраар сайхан бэлэг өгөх гэсэн юм гэж тайлбарлах хэрэггүй. Тиймээс харилцаа цаашдаа гүнзгийрэх үедээ байгаа бол илүү хямдхан бэлэг бэлэглээрэй.


Чихэр
Бүсгүйчүүд бүгд л чихэр шоколаданд дуртай гэж үздэг. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Хэрэв та хамт ажилладаг эмэгтэйчүүддээ баяр хүргэх болбол “чихрийг” сонговол илүү тохиромжтой. Хэрэв та хайртай бүсгүйдээ чихрийн цуглуулга өгвөл оновчгүй сонголт болох болов уу. Учир нь таныг “өөрт нь зориулж бэлэг” сонгосонгүй гэж гомдох болно.


Гоо сайхны хэрэгсэл ба үнэртэн
Сүрчгийг эмэгтэйчүүдийн баяраар хайртдаа өгдөг уламжлалт бэлэг гэж үздэг. Эрчүүд худалдагчийн зөвлөснөөр сонгож авсан сүрчгээ найз бүсгүйдээ бэлэглэдэг. Тэгээд дараа нь найз бүсгүй нь яагаад бэлэглэсэн сүрчгийг нь шүүгээндээ хайнга хийгээд өөрт чинь дурамжхан хандаж байгаад гайхдаг. Үүгээр зогсохгүй зарим эрчүүд гоо сайхны цуглуулга, уруулын будаг, зовхины будгийг өөрийн дураар авдаг гэнэ. Тэгвэл эрхэм эрчүүдээ, ийм бэлгийг зөвхөн эмэгтэй хүний дур сонирхлын дагуу өгөх хэрэгтэй гэж зөвлөе. Нэг бол бэлэг авахдаа найз бүсгүйтэйгээ хамт яв, нэг бол дуртай зүйлийнх нь тухай түүнээс асуу, бас тодорхой захиалга ч авч болно шүү дээ.


Цэцэг
Үзэсгэлэнтэй амьд цэцгийн баглаа барин очих үед эмэгтэй хүн яахан догдолж баярлахгүй байх билээ. Эмэгтэйчүүд гэдэг анхилуун үнэрт амьд цэцгийн баглаанд ухаангүй дуртай байдаг. Сайхан цэцгийн баглаа бэлэглэх юм бол таныг өөрөө түүж авчирсан юм шиг хүлээн авах сэтгэл шингэсэн бэлэг байх болно. Та гэнэтийн бэлэг барих, баяр ёслолоор эмэгтэй хүнийг баярлуулах, уучлал гуйх гэх мэт үед цэцэг бэлэглэх юм бол таныг зөвөөр ойлгож улам хайрлах нь гарцаагүй.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: aldar.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close