Бусад хүмүүс

Архи, хадаг хоёрыг хадгалвал айлд эд хөрөнгө тогтдог

Монголчууд эрт дээр үеэс хадаг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны билэгдлийг толилуулъя.

Цэнхэр хадаг

Мөнх, амар тайвны бэлгэдэл /Энэ өнгийг тэнгэрийн билэгдэл бөгөөд ерөнхийдөө хvндэтгэлийн билэгдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дүүсдээ барьж золгодог./

Ногоон хадаг

Дэлгэрэн арвижихын бэлгэдэл, /Газар дэлхийн арвижихын билэгдэл бол ногоон өнгө. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй./

Улаан хадаг

Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. /Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хvмүүст барьж золгодоггvй./

Шар хадаг

Бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. /Бурхан шашны билэгдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хvнд барих ёсгүй ажээ./

Цагаан хадаг

Сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сүүтэй зүйрлэдэг. Цагаан өнгийн хадаг маш том хүндэтгэлийн билэгдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй ахмад хүндээ барьдаг. Энэ өнгө нь хар муу санаа агуулаагүй, ариун байхыг илэрхийлдэг/.

Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгүй хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, Харин архи нь бусад бvх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээр үеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж үздэг байжээ.Мөн Хадгийг угаах, индvvдэх, аливаа зvйлд алчуур болгож зохисгvй хандваас таны буян барагдаж, vйлс хазайж амарлингуй бус сэтгэл болон тэгш заяа тавилан vгvй болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close