Бусад хүмүүс

Амь үрэгдсэн цэргүүдийн нэг нь гранатыг биеэрээ дарж хэвтэн бусдыгаа аварчээ

2017 оны 4дүгээр сар 11-ний 17:40 цагийн орчим ЗХ-нй сургалтын төв болох Улаанбаатар хотоос 50 км зайд орших Тавантолгой дахь баазад ЗХ-ий 311, 350 дугаар ангийнхан байлдааны дадлага хийж байх үед гранат дэлбэрсэн билээ. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, генерал Ж.Бадамбазар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэхүү харамсалтай хэргийн талаар сошл медиа тэр чигээрээ шуугиж, харамсаж, халаглаж, буруутанг хайж эхлээд удаагүй байгаа юм. Ийнхүү сошл дээрх дуулиан дуусаагүй байхад Гранатанд амь үрэгдсэн цэргүүдийн нэг нь байдал бишдсэнийг мэдээд гранатыг биеэрээ дарж хэвтэн бусдыгаа аварсан гэсэн мэдээлэл яваад байгаа аж. Уг мэдээлэлийн талаар одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй бөгөөд зарим нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар үнэн хэмээн нотлоод байгаа юм. Хэрэвзээ үнэн бол ёстой л баатар цолыг нь нэхэж олгох хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: www.ALDAR.mn

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэлтэй

  1. I simply want to mention I am just beginner to weblog and absolutely liked you’re web blog. Very likely I’m planning to bookmark your blog . You really have superb posts. Kudos for sharing your web site.

  2. I enabled comments on my blogger page but it only shows the comments link, and when it’s clicked, a new page opens to show the comments. Is there a way to just have the comments show on my main page right underneath the blog, I don’t want just a link to the comments page..

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close