Олны танил

Дуучин Заяа өөрийнхөө амжилтыг ”эхнэр”-ээ хэмээв

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяаг олон нийт Үндэсний Телевизийн дектор Одзаяатай ханилсан гэдгийг сайн мэднэ. Хамтлагийнхаа хамгийн царайлаг нь гэгддэг тэрээр хамтлагийн ажлаас холдон соло уран бүтээлээ хийх болсон бөгөөд тэрээр өөрийнхөө амжилтыг өөрийнхөө эхнэртэй холбон тайлбарлажээ. Тэрээр “Дуртай ажлаа одоо хүртэл хийж яваадаа ээж аавдаа баярлаж явдаг. Миний амжилттай яваа, гэр бүл зохиогоод сайхан яваа нь миний ханьтай холбоотой гэж боддог. Яагаад гэвэл амьдралын яг л нөгөө хос багана эхнэр маань миний мэргэжлийг сайн ойлгодог, зуун хувь дэмждэг. Яг араас минь жинхэнэ мотор болж явдаг ханьдаа бас баярлаж явдаг. Миний амжилттай байгаагийн шинж минь миний хань гэж би дүгнэмээр байна” хэмээжээ. Залуу хосууд өдгөө хоёр хүүхдийн эцэг, эх болоод буй бөгөөд хамтдаа арван жилийг үдээд буй аж. Тэдний хамтран бэлтгэдэг нэвтрүүлэг олонд тун ч өгөөжтэй байдаг бөгөөд олон ажлыг зэрэг амжуулдаг хосууд “Шилдэг татвар төлөгч” болоод авсан удаатай. Бие биенийхээ амжилтын гол хөшүүрэг болж чаддаг хосууд нэгэндээ хамгийн том “амжилт” нь байх нь маргашгүй үнэн биз ээ.

Image may contain: 2 people, people smiling

 

Image may contain: 2 people, people standing and outdoor

 

Image may contain: 2 people, people smiling, flower and night

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close