Олны танил

Загвар өмсөгч Ж.Энэрэл өөрийг нь залхаасан найзууддаа ийн хэлэв

Дэлхийн загварын зах зээлд тун амжилттай яваа Монгол моделиудын нэг бол загвар өмсөгч Ж.Энэрэл билээ. Дуучин Чойжоотой дэр нэгтгэж хөөрхөн хүүгийн ээж болоод байгаа түүнийг тун Монголжуу төрхтэй нэгэн гэлцдэг. Дэлхийн алдартай загварын тайцан дээр алхаж, алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимэх болсон тэрээр гадны томоохон агентлагт моделиор ажилладаг. Байнга гадагш , дотогш явах ажилтай байдаг түүнийг явах бүрт элдэв бэлэг сэлт захидаг найзууддаа хандан тэрээр “Нэг юм бичихгүй бол бүр болохгүй нь ээ. Эрхэм хүндэт найз нөхөдөө, сайн яваад ирээрэй гэхийнхаа оронд надад тийм ийм, юм авчраарай гэхээ л больчих. Би 2 сар болгон ажлаа хийх гэж ирж буцдаг, ингэх болгондоо бүгдэнд нь бэлэг сэлт авч очоод байх ёстой юу? Дээрээс нь дэлгүүр хэсээд байх зав ч үнэндээ ховор гардаг болохоор плийс битгий. Бараг л хүмүүсийн төлөө ажиллаж байгаад очиж байгаа юм шиг. Монголчуудаас өөр хүмүүс нэгэндээ тэгж дараа болдоггүйшдээ. Одоо үед Монголд бүх л зүйл байдаг болсон биздээ. Ямар юм олддоггүй байсан эртний үед байгаа бишдээ. Манайхан энэ зангаа л больчихвол…” хэмээн өөрийн цахим хуудаснаа гомдоллоод авчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : ZONE.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close