Бусад хүмүүс

Ослоос болж гэрлэсэнээ таг МАРТСАН эмэгтэйтэй нөхөр нь ахин гэрлэжээ

Fox News –д мэдээлснээр хоёрдахь удаагаа гэрлээд 12 жил болж байсан 55 настай эмэгтэй Анжела Сартин-Хартунг 2013 онд Нью-Йорк хотод зам хөндлөн гарч яваад цагдаагийн машинд мөргүүлсэн. Ослын улмаас ялангуяа тархи нь хүнд бэртэж гавлын яс нь цуурч нүүрний яснууд нь хугарч бяцарсан. Мөн хараа сонсголоо түр алдсан гэнэ. Олон сар комд байсан тэрээр ухаан орсоны дараа өмнөх амьдралаа бараг таг мартжээ. Сэргэсний дараа өөрийгөө 1988 онд байгаа гэж бодож байжээ. Эхний нөхрөө хэрхэн нас барсаныг, хүүхдүүдээ ганцаараа өсгөсөнөө болон 2011 онд Жефф гэдэг эртэй гэрлэсэнээ ч санахгүй байсан аж.

-Ослын улмаас миний ой санамж бүрэн арчигдсан гэхэд болно. Өмнөх жилүүдэд юу болсоныг санахын тулд их хүч чармайлт шаардагдсан. Гэртээ ирэхэд ханаар дүүрэн шахуу Жефф гэдэг эрэгтэйн зураг өлгөгдсөн байсан. Хамт байх хугацаанд маш сайн хүн гэдгийг нь мэдэрсэн-
Анжела Нью-Йорк хотын балетийн сургуульд сурдаг охиноо эргэхээр Оклахомагаас ирээд осолд орсон. Өдгөө охиныхоо бага байх үеийг нь л санадаг гэнэ.

Ослоос хойшхи таван жилд эхнэр нь өөртэй нь гэрлээд 12 жил болсон гэдгийг огт санахгүй байсан тул Жэфф арга буюу ахин гэрлэх санал тавьжээ. Хамтын амьдрлын таван жилд түүнд дахин дурласан Анжела гэрлэх саналыг нь дуртайяа хүлээн авсан. Ингээд ахимаг хос саяхан ахин хуримласан байна.

Цагдаагийн машин Анжелаг гарцаар гарч байхад нь мөргөсөн тул Нью-Йорк хотын цагдаагийн газар шүүхийн шийдвэрийн дагуу хоёр сая долларын нөхөн төлбөр өгчээ.

НУУЦ.мн

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close