Олны танил

Дуучин Маралжингоо Өэлүн хэмээх нэрээ үгүйсгэв

Дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа нар нэгэн зэрэг шахам гарч ирэн ёстой л олныг шуугиулах шиг болж байсан цаг саяхан. Чадалтай хоолойтой хэмээн үнэлэгддэг тэднийг нэрээ солин урлагт гарч ирсэн тухай яриа байдаг бөгөөд олон нийт дуучин Маралжингоогийн жинхэнэ нэрийг Өэлүн хэмээн боддог. Харин тэрээр үүнд тайлбар хийн үгүйсгэжээ. Энэ тухай тэрээр “Тэр хаанаас гарч ирсэн юм бүү мэд. Би ямар ч байсан төрөөд хоёр сарын дараа Маралжингоо гэдэг нэртэй болсон. Манай аав “үзэсгэлэнт охин буга” гэдэг утгатай нэр өгсөн. Би хоёр сар хэртэй төрсний гэрчилгээгээ авч чадалгүй нэрээ хүлээгээд байж байсан. Би нэг ярилцлага өгч байхдаа ээж маань өхөөрдөөд “үүлэн үүлэн” гэдэг байсан гэж ярилцлага өгч байсан байхгүй юу. Тэрийг мушгиад Өэлүн гэж ярьсан. Гэхдээ жишээ нь Өэлүн гэдэг нэртэй байсан бол тийм хатны нэрийг өөрчлөх шаардлагагүй ш д” хэмээжээ. Тэрээр ийнхүү нэрээ сольсон гэдэг яриаг үгүйсгэсэн бөгөөд эцэг эхээс заяасан нэрээр одоог хүртэл амьдарч байгаа ажээ.

Image may contain: 1 person, smiling, sunglasses and closeup

 

Image may contain: 1 person, sitting, shoes and outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close