Бусад хүмүүс

Загасанд хайртай хүүгийн бичлэгийг 17 сая хүн үзжээ

Хүмүүс өөрсдийн цахим хуудаснаа өөрсдийн дурсамжтай болон хөгжилтэй мөчүүдээ буулгасан гэрэл зураг, видеог ихээр оруулдаг. Нэг хэсэг олны хайрыг татаж сэтгэлийг хөдөлгөөд авсан Чингүүн хүүгийн бичлэг богино хугацаанд олны анхаарлыг татаж чадсан. Хоол бэлдэхээр загасны сүүл тасалсан байсан ээждээ гомдон загасаа тэврэн уйлж буй хүүгийн бичлэгийг дэлхий даяар хэдийнээ 17 сая гаруй хүн үзжээ. Хүн эхээс төрөхдөө л хайрлан энэрэх, өрөвч нинжин сэтгэлтэй төрдөгийн тод илрэл болсон тэрээр тус бичлэг дээр дөнгөж 2 ойтой байсан ажээ. Тус бичлэг цацагдсны дараа Чингүүн хүүд Болд хэмээх залуу иж бүрэн аквариумтай загас бэлэглэсэн бөгөөд ээж хүү хоёр удахгүй бяцхан гөлөг авч тэжээх бодолтой байгаа гэнэ.

Image may contain: 2 people

 

Image may contain: one or more people

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close