Бусад хүмүүс

10,000 метрийн өндрөөс унаж амьд үлдсэн бүсгүй

Vesna Vulovicin бол бол хуучин цагийн социалист Серби улсын JAT гэх төрийн мэдлийн иргэний агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгч хийж байсан бүсгүй. Уг бүсгүйд хүн бүрт тэр болгон тохиолдоод баймааргүй аймшигт зүйл тохиолдсон ч хүн бүр аврагдаад байхааргүй тийм их азаар амьд үлдэж чадсан юм. 1972 оны 1-р сарын 26-ны өдөр JAT 367 гэх Чехословак, Данийн чиглэлийн нислэгт уг бүсгүй зорчиж явах үед гэнэт онгоцонд дэлбэрэлт болж тэр дороо жолоодлогоо алдан сүйрсэн байдаг.

1

Уг ослыг санаатай террорист халдлага хэмээн тухайн үед Зөвлөлт Засаг үзэж байсан боловч ямар ч сэжүүр олдоогүй тул хэнийг ч баривчлаагүй юм. Гэвч онгоцны ачаанд хэн нэгний тээшин дотор тэсрэх бөмбөг байж тэр нь дэлбэрсэн нь батлагдсан бөгөөд дэлбэлсэн этгээдүүдийн Сербийн үндсэрхэг үзэлтнүүд байх магадлалтай хэмээн таамаглаж байжээ. Харин бөмбөг дэлбэрч онгоц агаар дээр хэдэн тийш салж одох үед үйлчлэгч бүсгүй Vulovici онгоцноос шидэгдэн тэнгэрт ил хаягдсан байна.

3

Ослын дараахан Чехословак улсын нэгэн тосгоны ойролцоо эмэгтэй хүний муухай орилох дуу хэсэгхэн сонсогдоод чимээгүй болсон байдаг. Үүнийг сонссон хүмүүс гайхаж очиж шалгатал ямар ч ухаангүй цус алдсан байдалтай нэгэн бүсгүй хэвтэж байлаа. Тэд түргэн дуудаж эмэгтэйг эмнэлэгт хүргэх үед гайхамшигтай нь бүсгүй амьсгалж байв. Гэвч баярлах эрт аж, бүсгүйн гавлын яс цуурч, гурван хавирга хугарч, хоёр хөл нь хугарч, цав, аарцаг зэрэг бүхий л зүйл нь тун их гэмтэж ямар ч ухаагүй комд орсон байдалтай байсаар.

4

Ослоос хэд хоногийн дараа бүсгүй ухаан орсон боловч ослын талаар юу ч санахгүйн дээр тухайн үеийн бүхий л дурсамжийг бүхэлд нь мартсан байлаа. Мөн хамгийн гайхалтай нь бүсгүй 10,160 метрийн өндрөөс унаж амьд үлдсэн тул хүссэн хүсээгүй хамгийн өндрөөс унаж амьд үлдсэн хүнээр Геннисийн номд бичигдсэн юм. Тэрээр ухаан ороод хэлсэн хамгийн эхний үг нь “надад тамхи өгөөч” гэх үг байв. Түүнчлэн Vesna 1 жил орчим эмнэлэгт хэвтэж бүхий л зүйлээ эдгээсний дараа JAT компанид дахин ажилд орсон байдаг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close