Бусад хүмүүс

С.Зориг агсны хэргийг шалгах явцад хүний эрхийг ноцтой зөрчсөн гэв

“Олон Улсын Парламентын Холбоо”-с Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг хянан шалгах явцад хүний эрхийг маш ноцтой зөрчсөн гэх дүгнэлтийг гаргажээ. Үүний дагуу УИХ-ын байнгын хороо ажлын хэсэг гарган шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчдөөс шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл авч “Тус хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаа хэмээн үзэж буй бөгөөд шүүх хуралд гаднын ажиглагчдыг оролцуулан нээлттэй явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцыг ОУПХ-д тогтмол мэдээлэх, холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх” зэрэг дүгнэлтийг УИХ дахь хууль зүйн байнгын хороо гаргажээ. Улмаар УИХ-ын ажлын хэсэг хуралдаж цаашид тус ажиллагаа хэрхэн явагдахыг эцэслэн шийдвэрлэх ажээ.

Image result for с.зориг

Image result for с.зориг

Image result for с.зориг үхэл

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close