Бусад хүмүүс

Сонжоо: Өөрт таалагдсан ээмгээ сонгож аваарай, таны нууц зан чанар эндээс тодорхойлогдох болно

Хүссэн хүн болгон энэ тестийг сонирхоорой. Хамгийн гол нь та үнэнчээр хариулна, гарсан хариу таныг удаан хүлээлгэхгүй. Амьдралын баримжаа бодитоор тодорхойлогдоно. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ сонголтоо хий. Амжилт! Гоёл чимэглэл сонирхдоггүй эмэгтэй хүн гэж үгүй. Хурц ээмэг, гоёмсог зүүлт, гялалзах бөгж, хүнд том хэмжээтэй бугуйвч – хүн бүр өөрийн сонирхлоор энэ бүгдээс сонгоно. Таны сонголт зан чанарыг тань тодорхойлж болохыг та мэдэх үү? Зургаан хос ээмгээс өөрт таалагдаж байгааг сонгоорой, таны нууц зан чанар юу болохыг танд хэлж өгье. Хэрвээ танд хэд хэдэн ээмэг таалагдсан бол эрэмбэлж үзнэ. Ингээд таны зан чанарыг ч жагсаан бичих боломж нээгдэж байгаа юм. За, ээмгээ сонгоорой.

 

 

1 Та эмэгтэйлэг, сайхан хувцас өмсөж гоёмсог үсний засалт хийлгэхийг хичээдэг. Юуны түрүүнд төсөвтөө хоол хүнс гэхээсээ илүү шинэ гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл арчилгааны ямар нэгэн бүтээгдэхүүн заавал оруулна. Гэр бүл таны хувьд чухал, гэхдээ нөхөртөө хүүхдүүдээсээ илүү их анхаарал тавина. Бидний зөвлөгөө: өөрт байгаа энэ сайхан чанарыг үнэлж яваарай. Өнөөдөр эмэгтэйлэг төрхөө барьж яваа бүсгүйчүүд ховордоод байгаа шүү. Идэвхгүй, залхуу байхаас зайлсхий, тайван байдлыг эрхэмлээрэй.

 

Ээмэг 2 Амьд сэтгэл хөдлөл болон гайхалтай оюун ухаан эн зэрэгцэн танд оршиж байна. Таныг хараад “Хүний хамгийн сайхан зүйл бол сэтгэл” гэдэг үг санаанд орохоор. Танд амьдралын хором мөч бүр үнэ цэнэтэй санагддаг. Та хүнд нөхцөл байдлыг даван туулж чадна. Таны сэтгэн бодох чадвар өндөр, өөрийн зарчимдаа үнэнч. Бидний зөвлөгөө: өөртөө болон хүмүүст сайн сайхан зүйл хийх бүх боломжийг ашигла. Санаагаар унах хэрэггүй.

 

Ээмэг 3 Та минимализмийг сонгожээ. Хувцасны загвар ч тэр, амьдралын хэв маяг ч тэр, ямар ч илүүц зүйлгүй. Амьдралд дуртай, идэвхтэй, байнгын хөдөлгөөнд оршино. Тийм ч учраас таныг “насгүй” гэж нэрлэх хүн цөөнгүй – хөнгөхөн сэтгэлтэй хүн. Бидний зөвлөгөө: хэт их хөдөлгөөнөөс хааяа ч болов амарч бай, өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож сураарай.

 

Ээмэг 4 Та бол жинхэнэ шидэт дагина! Гар урлал сонирхоно, хэрэггүй болсон даавуугаар хүүхдийн чамин костюм хийгээд өгч чадах гарын дүйтэй. Та бүх зүйлд уран бүтээлч талаас нь ханддаг. Ийм эмэгтэйчүүдийг эрчүүд хажуудаа байлгахыг хүсдэг. Бидний зөвлөгөө: танд хувийн орон зай хэрэгтэй, шинэ санаа чимээгүй орчинд төрдөг гэдгийг битгий мартаарай. Өөрт илүүц санагдсан ажил, хүмүүсээс сал, үүний оронд өөртөө цаг гаргах хэрэгтэй.

 

Ээмэг 5 Та ган шиг зан чанартай бөгөөд сэтгэл санааны хувьд маш тэнцвэртэй нэгэн. Аливааг мэдэх хүсэлтэй, хил хязгаараа өргөжүүлэх сонирхол тээнэ. Хурц ухаантай, хариу үйлдэл хурдан үзүүлдэг, ажил хэрэгч. Хүмүүстэй харилцахдаа маш өндөр шаардлага тавина. Энэ нь таны амьдралын туршлага хуримтлуулсантай холбоотой байж болох юм. Бидний зөвлөгөө: “үхтлээ” ажиллах хэрэггүй, амарч байхаа мартаж болохгүй. Амарч байхдаа бодлоо цэгцэлж байхыг хүсье.

 

Ээмэг 6 Та – өөрөө маш том баяр! Таны сэтгэл санаа байнгын баяр хөөр, тансаг байдлыг хүснэ. Гоёл чимэглэл тань өдөөн хатгасан мэт, бусдаас илүү гялалзана. Сэтгэл хөдлөл нь ил, үүнийхээ ачаар бүх зүйлээ гадагшлуулж чаддаг. Ажлын амжилтыг бүхнээс дээгүүр тавигдана, гэхдээ зугаацаж цэнгэхээ хэзээ ч хойш тавихгүй. Бидний зөвлөгөө: сэтгэл хөдлөлөө багахан ч гэсэн барихыг хичээгээрэй, магадгүй та ойр дотны хүмүүсээ гомдоож болзошгүй. Хэрвээ та алдаа гаргаснаа мэдсэн л бол уучлалт хүсэж байгаарай, энэ бол хүний сайхан чанар юм шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close