Сайн хүн

Анжелина Жоли: Хайрыг мэдэрч өссөн учраас бусдыг хайрлахыг хичээдэг

Миний ээж урлагт их хайртай. Кинонд бүр ч дуртай нэгэн байсан. Тэр миний хийхийг бодсон галзуу зүйлсийг дэмждэггүй байлаа. Гэвч энэ бүхэн нь утга учиртай байжээ. Анжелина Жоли 

14 настайдаа моделиор гараагаа эхэлсэн нэрт жүжигчин, хүмүүнлэгийн элч, “Холливудын хамгийн сайхан бүсгүй” алдрын эзэн байсан Анжелина Жоли (Angelina Jolie) 1975 оны зургадугаар сарын 4-нд Калифорни мужид мэндэлжээ.

Анжелина Жоли

8 жилийн турш хорт хавдартайгаа тэмцсэн Жолигийн ээж Маршелин Бертран (Marcheline Bertrand) 2007 оны нэгдүгээр сард 56 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр хөхний болон өндгөвчний хорт хавдартай байсан бөгөөд Жоли ээжийгээ аврах бүхий л боломжит аргыг ашигласан боловч аварч чадаагүй гэдэг.

”Ээж маань бүх л зүйл дээр намайг удирдан залж, машиндаа хэдэн цагаар ч хамаагүй намайг хүлээж, хамгийн сайн гэсэн болгоныг надад хийж өгч байсан болохоор би хэзээ ч ямарваа нэгэн ажилд гар хүрч байсангүй.

Бид хамтдаа яг л бяцхан охид шиг үсэрч буугаад л, хашгиралдаж орилолддог байлаа. Тэр шүүмжлэгч нэгэн байсангүй. Тэр надтай ганц ч удаа болов эелдэг бус харьцаж байсангүй. Тэр надад хайрлахын сайхныг, итгэл найдвартай хамт бэлэглэсэн.

Би энэ дэлхий дээрх ихэнх хүмүүс хэрхэн амьдардаг тухай мэдсэн. Дайнаас амьд үлдэгсэд, өлсгөлөнд нэрвэгдэгсэд, хүчинчүүлсэн хэн нэгэн гээд л… Бид бүгд л өөр өөрийн гэсэн өрөөтэй, орон байртай. Дэндүү азтай. Харин нэг л зүйлийг огтхон ч ойлгодоггүй юм. Яагаад зарим хүмүүс дэндүү боломжтой амьдралд төрчихсөн, хангалттай азтай хэрнээ амьдралдаа энэ замыг сонгодог юм бол?

Тэдний хоолтой хонохын төлөөх тэмцэл, гэр бүлийнхэнтэйгээ хамт эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг нь миний ‘’толгойн өвчин’’ болсон. Нэг эмэгтэй дув дуугүй суугаад ‘’үр хүүхдүүд маань юу иднэ, яаж аюулгүй байдлыг нь хангах уу’’ гэдэгт санаа нь зовиноно.

Хэрвээ ээж маань амьд байсан бол надаар маш их бахархах байсан хэмээн хоолой чичрүүлэн, нулимсаа ‘’залгин’’ зогссон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close