Бусад хүмүүс

22-тай бүсгүй удтал хадгалсан охин биеэ 64 НАСТАЙ тэтгэвэрийн амрагтаа өгчээ

Metro-д 42 насны зөрүүтэй ч гал халуун дүрэлзэж байгаа дурлалын тухай нийтэлжээ. 22 настай Молли нь ёс журамтай гэр бүлд төрж өссөн тул охин биеэ заяаны ханьдаа өгөхөөр удтал нандигнасан гэнэ. Тэрээр үеийн залуустайгаа цөөнгүй болзож байсан ч цаадуул зөвхөн сексийг бас хэт түргэн хүсдэг. Харин бүсгүй жинхэнэ ёсоор дурлаж романтиглаж хайрласны дараа л энгэр зөрүүлэх ёстой гэж үздэг. Ийнхүү нэг нь хэт яарч нөгөө нь хүлээзнэж байсан тул өмнөх хайрын явдал нь бүгд салалтаар дууссан. Удалгүй гэр бүлд нь хүнд явдал тохиож ээж нь хорт хавдраар өвчилжээ. Бүсгүй эхийгээ асрахаар ирсэн агаад ээжийнхээ гэрийн ойролцоохь Пенсельваны захад ажилд оржээ. Харин тэнд жинхэнэ хайртайгаа буюу 64 настай тэтгэвэрийн хөгшин Томтой танилцсан байна.

Залуу бүсгүй хөгшин эр хоёрт ижил төстэй зүйл олон байсан тул тун амархан дотноссон гэнэ. Ажил дээрээ байнга ярилцаж ажил тарсаны дараа ч утсаар ярьж мессэж бичиж цахимаар харилцах болжээ.

Удалгүй хамтдаа зугаалж гадуур явдаг болсон. Эцэст нь бүсгүй өөрөөсөө 42 насаар ах тэтгэвэрийн хөгшинд дурласнаа мэджээ.

-Бид харилцаа маш хурдан өрнөж бие биедээ татагдсан. Хэд хэдэн удаа дарсны баярт явж гадуур зугаалсан. Сүүлдээ мэдээж үнсэлцсэн-
Уулзаж харилцах тусам Том жинхэнэ төгс эрийн бодит жишээ болохыг бүсгүй мэдэрчээ. Эелдэг зөөлөн, халамжтайн дээр бүхнийг ойлгох талаас нь хүлээн авж хэзээ ч өөрийн хүсэл зоригоо тулгасангүй. Ингээд бүсгүй онгон биеэ тэтгэвэрийн хөгшинд өгөхөөр шийджээ.

-Том бол миний анхны бас цорын ганц эр хүн. Тэр намайг зөвшөөрөх хүртэл тэвчээртэй хүлээсэн. Хэнтэй ч зүйрлэшгүй хүн. Бидний сексийн амьдрал маш халуун янаглалаар дүүрэн байдаг-
Тэд олон нийтийн газраар явахдаа хос гэдгээ нуудаггүй. Хөтлөлцөж тэврэлдэж хүмүүсийн нүдэн дээр үнсэлцдэг. Харин харсан хүмүүсийн нүд нь орой дээрээ гардаг гэнэ. Гэхдээ энэ байдал Моллид эвгүй сэтгэгдэл төрүүлдэггүй агаад харин ч өөртөө илүү итгэлтэй, эрх чөлөөтэй болгодог.

-Биднийг кафенд үнсэлцэхэд ялангуяа эмэгтэйчүүд эвэртэй туулай үзсэн мэт болдог. Хажуудаа суугаа нөхөр хүүхдээ ч анзаарахгүй биднийг тас ширтээд бараг гөлөрчихдөг-
Моллигийн өгүүлсэнээр тэдний харилцаа бүхэлдээ ижил түвшинд байдаг. Тэрээр хөгшин амрагтайгаа яг л үеийнхаа залуустай харьцаж байгаа мэт харьцдаг гэнэ.

эх сурвалж NUUTS.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close