Урлаг

Оролцогчоо эвгүй байдалд оруулсан Ука уучлалт хүсэв

“The Voice Of Mongolia” шоуны халз тулааны шат эхлээд хоёр дахь долоо хоногоо үдлээ. Гал гарсан үзүүлбэрүүдээр дүүрэн тус шатанд үзэгчдийн дуртай олон оролцогчид тэмцээнийг орхиж цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Шүүгчдэд ч мөн сонголт хийхэд тун ч хэцүү байгаа бололтой сонголт хийх торгон мөчид алдаа гаргасан удаа бий. Шүүгч Ука давуу эрхээ ашиглан авсан 17 оролцогчоосоо нэг дор хоёрыг нь хасах сонголт дээр буруу үг ашиглан оролцогчоо эвгүй байдалд оруулаад авсан бөгөөд энэхүү үйлдэлдээ хүлцэл өчжээ. Ялсан оролцогчийн нэрийг дуудахдаа “Миний цаашид авч үлдэх хүн бол Алунгоо, намайг үнэхээр уучлаарай” хэмээн оролцогч Энгүүнийг авч үлдсэн бөгөөд тэрээр “Яаж хэлэх учраа ололгүй буруу хэлжээ, уучлалт хүсч байна. Та гурав минь хүчтэй байж чадлаа” хэмээсэн байх бөгөөд үгийн сонголт дээрээ тун ч их шүүмжлүүлээд байгаа тэрээр энэ удаад ч мөн дахин шүүмжлүүлээд амжив.

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, text

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close