Бусад хүмүүс

Гурван хөл 16 хуруутай эр

1889 онд Францеско Лентини айлын 12 дахь хүү болон мэндэлжээ. Гэвч түүнд бурхан гурван хөл, 16 хуруу заяасан байна. Түүний илүү хөлийг тухайн үед мэс заслын аргаар авах гэсэн боловч боломжгүй, амь насанд халтай гээд авахыг эрс хориглосон аж. Түүнийг анх нагац нь өсгөн хүмүүжүүлсэн аж. Францеско хүү амьдралд бууж өгөхийг хүсээгүй бөгөөд спортоор хичээллэж байсан гэнэ. Улмаар Америкаас Итали руу нүүхдээ циркт орж хөлбөмбөгийн үзүүлбэрт оролцдог байжээ. Хүүг явуулын циркийнхэн гурван хөлт хөлбөмбөгчин хэмээн нэрлэдэг байсан түүхтэй.

Түүний энэхүү биеийн гажиг нь хайр дурлал, хамтын амьдралд нь огтхон ч нөлөөлөөгүй байна. Тодруулбал тэрбээр Тереза Муррай гэгч бүсгүйтэй гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд 1966 онд нас барсан юм.

А.Баярмаа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close