Бусад хүмүүс

Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй 7 хүнс

Хятад улсад үйлдвэрлэдэггүй зүйлс гэж үгүй. Идэж уух хүнс, өмсөж зүүх хувцас, эдэлж хэрэглэх бараа бүтээгдэхүүн гээд нэрлээд байвал дуусахгүй. Харин тэдний үйлдвэрлэж, тариалсан хоол хүнс нь хүний эрүүл мэндэд аймшигтай хор хөнөөл учруулж, амь насыг нь авч одож мэдэхүйц аюултай байдаг байна. Иймд бид та бүхэндээ Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй хүнсүүдийг танилцуулж байна..

Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй 7 хүнс

1 Сармис

Дэлхийн нийт сармисны 80 хувийг Хятад улсад үйлдвэрлэдэг. Судлаачид тус улсад үйлдвэрлэгдсэн сармиснууд нь хортон шавьжтай тэмцэх бодис, хүнд металл болон бусад аюултай бодисыг их хэмжээгээр агуулдаг болохыг олж, тогтоожээ. Мөн тэд гадны улс орнууд руу сармисаа явуулахаасаа өмнө хлорт дүрж, өнгө төрхийг нь сайжруулдаг байна. Энэ нь хүний биед аймшигтай хор болон ирдэг аж. Тиймээс бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эрүүл хөрсөнд ургасан Монгол хүнсний ногоог хэрэглэх нь биед ашиг тустай юм шүү.

Сармис

2 Хар перец

Хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хамгийн түгээмэл амтлагч бол яахын аргагүй хар перец билээ. Харин Хятад улсад үүнийг үйлдвэрлэхдээ зардлыг бага гаргах үүднээс шохой болон цардуул ашиглаж, хар өнгөөр будаж, хүмүүсийг хуурдаг байна. Мэдээж энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амь насанд халгаатай байх нь гарцаагүй юм.

Хар перец

3 Боловсруулсан мөөг

Хятадаас орж ирж байгаа боловсруулсан мөөгний 35 хувь нь давс байдаг. 2006 онд энэхүү бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэй болохыг илрүүлж, худалдаалахыг хориглож байжээ. Уг бүтээгдэхүүний улмаас 16 хүн эмнэлэгт хүргэгдэж, хордлогод орж байсан байна.

Боловсруулсан мөөг

4 Загас

“Тилапи” болон сагамхай загас нь Хятадаас импортоор орж ирдэг хамгийн түгээмэл загаснууд юм. Харин тус улсад загасыг өсгөж, үржүүлэх үүднээс химийн бодис хэрэглэж, жижиг цөөрөмд байлгадаг аж. Мэдээж тус цөөрөм нь маш бохир бөгөөд олон төрлийн нян, бактерийг тээж, халдварт өвчин тараах магадлал өндөр байдаг гэнэ.

Загас

5 Хятад байцаа

Тариаланчид байцаагаа хурдан ургуулж, өнгөлөг харагдуулахын тулд “формальдегид” хэмээх харшил хөдөлгөж, ген гэмтээн, хавдар үүсгэх аюултай химийн хорт бодисыг цацдаг байна. Хятадаас оруулж ирсэн байцааг идсэний дараа хүний бие загатнаж, ходоод гэдэс өвдөх шинж тэмдэг илэрдэг бөгөөд цаашлаад энэ нь даамжирч, эрүүл мэндээрээ хохирох өндөр магадлалтай болдог аж.

Хятад байцаа

6 Ногоон вандуй

2005 оноос эхэлж Хятадууд хуурамч ногоон вандуйг үйлдвэрлэх болжээ. Үүнийг шар буурцаг, вандуй, ногоон өнгө оруулагч, “натрийн метабисульфит” зэргээр хийдэг байна. Уг хүнсийг маш олон оронд борлуулахыг хориглосон байдаг бөгөөд будаг нь хүний биед маш муу нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ. Та ногоон вандуйг сонгохдоо сайтар үнэрлэж, халуун усанд чанаад үзээрэй. Хэрэв тус вандуйн болц нь удаан, хурц үнэртэй байх аваас энэ нь хуурамч гэдгийн илрэл юм.

Ногоон вандуй

7 Будаа

Хэрэв та Хятадад үйлдвэрлэгдсэн будааг иддэг, идэх дуртай бол, яг одооноос эхлэн татгалзахыг зөвлөе. Учир нь Хятадууд жинхэнэ будааг хуурамчаар гаргаж авсан давирхайн будаатай хольж, савладаг байна. Үүнийг агшаахад жинхэнэ будаа нь сайхан болсон байх боловч хуурамч нь хатуугаараа байж, удаан болдог аж.

Будаа

Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Тиймээс бид өмсөж зүүх биш, идэж ууж байгаа зүйлсдээ илүүтэй анхаарлаа хандуулж, гар таталгүй хамгийн чанартайг нь сонгон хэрэглэж байх ёстой билээ. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Монгол хөрсөнд ургаж боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээ идэж хэрэглэж байгаарай гэж зөвлөе.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close