Олны танил

Жүжигчин Нарансолонго: Миний хань жүжигчин хүн юм чинь илүү хичээх хэрэгтэй

Яг түүн шиг-3″ шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар өнгөрөгч амралтын өдрүүдэд цацагдаж, үзэгчдийг хоёр талцуулаад авчээ. Энэ нь жүжигчин Тэмүүжин буюу Тэмкааг түрүүлээгүйтэй холбоотой аж. Эхний дугаар дээр дуучин Тэмүүжин МУГЖ Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” дууг дуулж яг л түүн шиг байхад, алдарт “Beyonce”-ыг дуурайсан дуучин Нацагдоржийг эмэгтэй болсных нь төлөө өглөө гэх шүүмжлэл намжаагүй байсан юм. Харин хоёр дахь удаагийн дугаар дээр орчин цагийн хөгжмийн урсгалыг тодорхойлогч дуучин Укаг жүжигчин Тэмүүжин дуурайсан боловч шүүгчид нь Тэмка жүжигчин юм чинь гэх үгсийг унагаасанд үзэгчид ихээхэн дургүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар түүний гэргий жүжигчин Нарансолонго “Миний ханийг гарах үеэр “лайв” үзэгчдийн тоо 20,4к. Энэ бол үзэгчид чамаас ямар их зүйл хүлээж байгаа, ямар их итгэл хүлээлгэж байгаагийн илрэл. Тийм болохоор улам их хичээгээрэй хайраа. Миний хань жүжигчин юм чинь бүр их хичээх хэрэгтэй” хэмээсэн байна.

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: 1 person, text

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close