Бусад хүмүүс

ТАНЫ УТАСНЫ ДУГААРЫН СҮҮЛИЙН 2 ТОО МАШ ЧУХАЛ НУУЦЫГ АГУУЛДАГ, ТАНЫХ ХЭДЭЭР ТӨГССӨН БЭ, НУУЦАА МЭДЭЭРЭЙ

Утсандаа дугаар сонгох хэрэг хүн бүрт л гарч байсан боловч тун цөөнх нь л утасны дугаарын тоо бидний амьдралд тодорхой ямар нэгэн нөлөө үзүүлдэгийг мэддэг. Утасны дугаарт тооны сонголт маш чухал үүрэгтэй бөгөөд эдгээр тоонууд өөртөө тодорхой энерги агуулж байдагтай салшгүй холбоотой гэнэ.

Утасны дугаарын тооны утга учрыг тодорхойлохын тулд дараах тооцоог зайлшгүй хийх хэрэгтэй. Ингэхийн тулд жишээ нь: 99191111 утасны дугаарын тоон илэрхийллийг гаргахдаа тоог нэг бүрчлэн хооронд нь 9+9+1+9+1+1+1+1=32 нэмээд гарсан тоог 3+2=5 нэг оронтой тоонд шилжүүлнэ. Ингээд энэ дугаарыг тодорхойлогч тоон илэрхийлэл нь 5 болж байна. Одоо тоонуудын утга учрыг хэрхэн тайлбарлахыг үзэцгээе.

 

1–Таны утасны дугаар ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхтэй, бие даасан, хэнээс ч хамааралгүй байхад таатай нөлөө үзүүлдэг.

2–энэ дугаар нь ажил төрлийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцсэн сайн дугаар

 

3–худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгүүлчид, рекламны салбарт ажиллагсад, жүжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.

 

4–ямар ч шинэ ажлыг эхлүүлэхэд таньд ажил хэрэгч чанар, хөдөлмөрлөх эрч хүчийг бий болоход нөлөөлөх тааламжтай дугаар.

 

5–бүх төрлийн харилцаа холбоог тодорхойлогч нэн ялангуяа хайр дурлалын асуудалд туслах сайн дугаар.

6–ямар ч асуудлууд, ялангуяа гэр бүл, ойр дотныхонтой холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг дугаар.

 

7–уулзалт зохион байгуулах, бизнес санхүүгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагүй нөлөө үзүүлдэг. Харин гүн ухаан, бясалгал, оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.

8–санхүү бизнесийн хүрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хөрөнгөө арвижуулах, нэр хүндээ өсгөх, бэхжүүлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нөлөө үзүүлж амжилт дагуулагч дугаар.

9–энэ дугаар ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, өргөн хүрээтэй мэдлэг хуримтлуулах, өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэд зохимжтой энергийг агуулдаг.

 

Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь өөр өөр тоо оролцсон буюу тоо давхардаагүй дугаар /350624 эсвэл 98102345/ юм. Ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хөгжил дэвшлийг алхам тутамдаа мэдрэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь утсаар харилцах үед таны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close