зөвлөгөө

Төгс биетэй болоход тань туслах 3 дасгал

Урин дулаан цаг ирж, нимгэн хувцасаа өмсөх цаг хаяанд ирлээ. Тиймээс суларсан арьсаа чангалж, мяраалсан хэсээрээ турж, гоолиг болгох багц дасгалыг та бүхэнд хүргэж байна. Фитнесын багш Анжелы Ли – ын нэг сарын төлөвлөгөөт багц дасгалыг сонирхоцгооё

Хөтөлбөр

Өнгө өнгөөр ядган өдөрт хэдэн удаа хийхийг зааварчилсан байгаа. Өдөр бүр 2-3 минут 3 багц дасгал хийх бөгөөд 1 багц дасгалын дараа 1 минут амраад дараагийн дасгалаа хийж болно. 1 удаагийн дасгал нь 11 минутаас хэтрэхгүй байх ёстойг анхаарна уу

Дасгал 1 “Суурь”

Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урагш өргөнө. Хөлөн дээр ачаалалт ирнэ.

Мэргэжлийн зөвлөгөө: Дасгалаа хийх явцдаа аарцагны ясанд анхаарлаа хандуул. Доош хагас суухдаа урагшаа түлхэлт өгч байгаа мэт хийнэ. Гар харааны түвшинд байх ёстой.

Дасгал 2 “Гантелтай”

Хөлнийхөө хооронд 15-25 см- ын зай аван цэх зогсоно. Ижил хоёр гантель байхгүй бол нэг гантелиа хоёр гартаа бариад хоёр хөлний хооронд барьж дасгал хийж болно. Нуруу шулуун байх ёстой. Доош суух үед гуя шалтай паралель байна.

Мэргэжлийн зөвлөгөө: Хэдийгээр нэг гантелиар хийж болох ч хоёр талдаа ижил жин өгөн дасгал хийх нь илүү дүнтэй. Булчингууд ачаалалд дасаж ирэх үед аяндаа илүүдэл жин хаягдаж эхэлдэг.

Дасгал 3 “Суулт”

Хөлны зай авахдаа мөрнөөс арай илүү байгааг анзаараарай. Гараа толгойны ард барина.Өвдөгний байрлалыг ажиглаарай.

Мэргэжлийн зөвлөгөө: Бие шулуун, цэх байх ёстой бөгөөд гараараа толгойгоо урагш түлхэж болохгүй. Доош хагас суух үед аль булчинд ачаалал өгч байгааг ажигла.
Г.Сувд

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close