Бусад хүмүүс

Одонтой ээжүүд өрх толгойлсон аавыг байртай болгожээ

“Алдарт эх” фэйсбүүк группын ээжүүд нийлэн хандивын аян өрнүүлж өрх толгойлсон нэгэн аавыг байртай болгожээ. 35 хан насандаа төрөхийн хүндрэлээс болж бурхан болсон Наранцацрал хэмээх бүсгүйн дурсгалыг хүндэтгэн зургаан хүүхэд болон нөхөрт нь зориулан “Нарны цацрагууд” нэртэй аян өрнүүлж 15хан хоногийн дотор тус группын ээжүүд тэднийг байртай болгож чаджээ. Байрны түлхүүрийг  “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн дунд зохион байгуулагдсан “MRS Mongolia” тэмцээний үеэр Наранцацралын гэр бүлийнхэнд гардуулан өгчээ.Наранцацралын нөхөр Төмөрсүх 0-10 насны зургаан хүүхэдтэйгээ үлдсэн бөгөөд түүний амьдралын ачаанаас ийнхүү хөнгөлж өгсөн “Алдарт эх”-чүүдэд талархал илэрхийлье.

НАРНЫ_ЦАЦРАГУУД# аян

Бүсгүй хүн амаржихдаа үхэл амьдралын заагт оршдог гэлцдэг. Б. НаранЦацрал маань 35 хан насандаа төрөлтийн хүндрэлээр бурхан болж 6-н бяцхан үрээ үлдээгээд тэнгэрийн оронд одсон. Цацаа маань Алдарт эхийн одонтой ээжүүд групын хамгийн идэвхитэй, бүтээлч, манлайлагч ээжүүдийн тэргүүн эгнээнд зогсдог идэвхитэй гишүүн байсан. .

Амьдралд ч гэр бүлдээ ч хайр гэрэлтүүлсэн нарны цацраг шиг сайхан хань, сайн ээж байсан. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, аливаа зүйлд идэвхитэй оролцдог, дөлгөөхөн, даруухан, эелдэг найрсаг зан ааштай, найз нөхөд олонтой, нүдээрээ инээж, бусдад чин сэтгэлээсээ хандаж, тусалдаг, хэн бүхэнтэй нийтэч ханддаг, сайхан бүжиглэдэг үнэхээр үзэсгэлэнтэй ээж байсан. Алдарт эхийн одонтой ээж группынхэн бид Цацаагийн ард үлдсэн хань хүүхдүүдэд нь зориулж “Нарны цацрагууд” сайн үйлсийн аяныг эхлүүлсэн юм. Ээжгүй үлдсэн 0-10 настай 6-н бяцхан үрс нь өвлийн хүйтэнд холоос хичээлдээ даарч хөрөн битгий яваасай, ханиа алдсан аав нь өвөл, хавар, зун намаргүй ус, түлээ зөөж галтай галгүй гэж ардаа санаа зоволгүй ажлаа тайван хийгээсэй, гэсэндээ хүүхдүүдийг дулаахан #БАЙРТАЙ болгохын төлөө санаа нэгдэн #НАРНЫ_ЦАЦРАГУУД нэртэй аянаа эхлүүлсэн билээ.

Энэ аян маань 15 хан хоногт сүүн сэтгэлээр нэгдсэн олон ээжүүдийн бяцхан үрсийг гэх хайр энэрэлээр зорилгодоо хүрч чадсан. Тиймээ бид зовлон жаргал байгаа бүхнээ хуваалцаж зөв бүхнийг өөрөөсөө эхлүүлж үр хүүхддээ, гэр бүлдээ түгээхийг хүссэн ээжүүд. Тус аяныг санаачлан удирдан чиглүүлж хэрэгжүүлсэн Алдарт Эх групын гишүүн Алдарт Эхийн 2-р одонт ээж, Андантай ХХК -н захирал Соёлтын Соёлмаад талархал илэрхийлэе. Нарны цацрагууд аян богино хугацаанд зорилгодоо хүрэхэд олон ээжүүдийн сэтгэл зүтгэл нөлөөлсөн бөгөөд Тэр дундаас нийт хандивын 25% бүрдүүлж өгсөн Алдарт Эхийн 2-р одонт ээж Сонсголон бетон зуурмаг ЭДТ ХХК-ний захирал Ж.Одончимэгт болон аяныг зохион байгуулан олон ээжүүдийг нэгтгэн чиглүүлсэн групын админ баг Алдарт Эхийн 2-р одонт ээж Г. Сарантунгалаг, С. Золзаяа, В. Санчиртаа маш их баярлалаа.

Сайн үйл бүхэн дэлгэрч, үрс бүхэн азжаргалтай өсөн төрних болтугай.

Алдарт Эх Цахим Нэгдэл 

Image may contain: one or more people and people standing

Image may contain: one or more people and people standing

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close