Бусад хүмүүс

ХҮҮХДЭД АНХААРАЛ ХАНДУУЛДАГГҮЙ О.АЛТАНСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЕРӨНХИЙ САЙД АА

Дорнод аймагт хоёрхон настай хүүхэд алга болоод өнөөдөр тав хонож байна. Түүнийг эрэн хайх ажиллагааг өнөөх л Онцгой байдал, цагдаагийнхан нутгийн иргэдтэй хамтран уйгагүй хийсээр байгаа аж. Гэтэл мөн Баян-Өлгий аймагт бага насны хүүхэд алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа юм. Тэр бүү хэл тухайн хүүхдийг тас шувуу шүүрээд явсан байх гэсэн мэдээлэл байгаа гэдгийг ч үүндээ дурджээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд хүүхэд алга болох, харамсалтайгаар эндэх нь хэрээс хэтэрч байна. Замын-Үүд суманд алга болоод өнөөг хүртэл олдоогүй байгаа охин, Улаанбаатараас олон километрийн цаанаас нас барсан байдалтай олдсон хүү гээд л энэ цуваа нилээд урт үргэлжилнэ. Мэдээж энэ бүхний хамгийн гол буруутан нь гэр бүл, асран хамгаалагч нар. Тэд бага насны, өвчтэй хүүхдүүддээ тавих хараа хяналт муу, мэдлэг мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан энэхүү сэтгэл сэртхийлгэсэн хэргүүд гарч байгаа. Гэвч энэ мэтийн хэрэгт нилээд өндөр буруутай газар нь Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар. Хөгжлийн газар нэртэй боловч гэр бүлийг, хүүхдийг, залуусыг хөгжүүлэх тал дээр ямар дорвитой арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдэх хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Жил бүрийн наадмаар “хүүхдээр морь унуулахгүй” хэмээн орилолдохоос гавьтай юм миний нүдэнд л лав харагдахгүй байна. Уг нь бол аймаг бүрт салбар нэгжтэй улсаас жил бүр гурван тэрбум гаран төгрөгийн татаастай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн томдсон малгайтай лут газар. Даанч харамсалтай нь тэд эцэг эхийг соён гэгээрүүлэх, хүүхдийг хөгжүүлэх тал дээр шинийг санаж сэдэж, хүүхэд олноор алга болж байгаа талаар сэрэмжлүүлэг, сургалт явуулсангүй. Уг газрын даргаар нь О.Алтансүх гэж МАН-ын цүнх баригч залуусын тэргүүн эгнээний нөхөр бий. Ер нь энэ газарт МАН-ын цүнх баригч олон залуус ажилтай, дарга сэтэртэй болсныг захын хүн хэлнэ. Тэр бүү хэл ойрын хүмүүс нь тэднийг ажил хийхийн оронд дотроо албан тушаал, мөнгөний хэрүүл хийж, хөзөр тоглож суухаас өөрийг хийдэггүй гэдгийг ч хэлдэг юм билээ. Уг нь бол тэд хийе гэвэл баг хорооны бүү хэл аймаг нийслэлийн дарга нарыг хөдөлгөөд хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарч ажиллах ёстойг дуулгаж, өөрсдийнх нь ажиллуулдаг гэх тусгай дугаар 108-д хүн хандахыг ангайж суугаад хүлээх биш хаана болзошгүй эрсдэл байна гэдгийг судалж, тулж ажиллаж болох л шүү дээ.

МАН 2016 оны сонгуульд олонхи болсныхоо дараахан тус газрын дарга нараар өөрсдийн гэр бүлээ ч

олигтойхон төлөвлөж, босгож чадаагүй “цүнх баригч” хэдэн жаалыг томилчихсон. Уг нь бол ийм газрын даргаар мэргэжлийн хүн байх учиртай. Ядаад л өөрийнхөө ажил амьдралыг босгочихсон, хэдэн хүүхэд өсгөөд хүмүүжүүлчихсэн, хүүхэд бүрийн насны онцлог, гэр бүлийн дотоод асуудлыг гадарладаг хүнийг тавих ёстой баймаар. Тиймээс эдгээр хүүхдийн живх сольж үзээгүй, эцэг эхийн хурал гэж юу байдгийг мэдэхгүй хэдэн жаалаа Хүрэлсүх сайд та нэн даруй солих цаг нь болсон юм биш үү? Эс бөгөөс өөрсдийгөө ДАРГА л гэж бодохоос ажил хийх тухай огтоос боддоггүй, мэддэггүй энэ мэтээс чинь болоод гэр бүл, асран хамгаалагчид нь соён гэгээрэхгүй, хүүхдүүд нь хөгжихгүй харанхуй байсаар, нэг нэгээрээ алга болж, зарим нь чоно нохойны хоол болсоор нь дуусах нь байна шүү Ерөнхий сайд аа.

Д.АНАР

Эх Сур: ardchilal.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close