Но-той хүн

Найм, 10 насны хүүхдүүдээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хойд эцэгт 13 жилийн хорих ял оноожээ

-ИРГЭН Т-ГИЙН ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХАСАЖ, ХҮҮХДҮҮДИЙГ НЬ
АСРАМЖИЙН ГАЗАР ШИЛЖҮҮЛНЭ-

Дорноговь аймагт ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн жигшүүртэй хэрэг гарсан дуулиан намжаагүй байтал бас нэг бусармаг хэрэг үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэсэн мэдээллийг хүргэж байгаадаа хүлцэл өчье. Хамгийн гол нь, амьдрал хэдий хэцүү байгаа ч учир утгагүй архидалтаас татгалзаж, үр хүүхдүүддээ амьдын хагацал амсуулалгүй, эрхийнх нь дагуу энэрч, зөв өсгөж хүмүүжүүлэх нь чухлыг энэ хэрэг сануулж буй юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгчдэгч Д.Д-т холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон шүүгдэгч И овгийн Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Энэхүү бусармаг хэргийн золиос нь 8, 10 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүүхдүүдийн ээж Т нь нөхрөө нас барсны дараа Д гэх эрэгтэйтэй хамтран амьдрах болжээ. Иргэн Д нь өдөр бүр согтуу байдаг, ээж Т нь ч хүүхдүүдээ асран хамгаалах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэдэг байна.

Тиймээс тухайн гэр бүлд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлйн 10-ын 1 дэх хэсэгт заасан хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай байх эрх зөрчигдсөөр иржээ.

Иргэн Т-гийн хувьд хүүхдүүддээ анхаарал халамж тавьж байгаагүй, нэг ч удаа хүүхдүүдээ сургуулиас нь очиж аваагүй, хүүхдүүд багш нь гэрт нь хүргэж өгөхгүй л бол сургуулийнхаа хүлээлгийн танхимд сууж байдаг байсан аж. Хүүхдүүдийн ээж удаа дараа архи ууж, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст олонтаа эрүүлжүүлэгджээ.

Тус сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүхдүүдийн ээжийг засрах боломжгүй гэж үзсэний үндсэн дээр эх байх эрхээс нь татгалзуулсан бөгөөд архины албадан эмчилгээнд явуулах, хоёр хүүхдийг нь асрамжийн газарт шилжүүлэхээр төлөвлөөд буй юм байна. Хүүхдүүд хэлэхдээ сургуульдаа сайн сурч, эмч цагдаа болох хүсэлтэй гэжээ.

Энэ бол томчуудын арчаагүй, тэнэгийн уршгаар хүүхдүүд хохирч буй харамсалтай жишээ юм.

-ЗУРГААТАЙ ОХИНД ТЭМБҮҮ ХАЛДААСАН ГЭМТ ЭТГЭЭД
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДЖЭЭ-

Өнгөрсөн оны зургадугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргийг шийдвэрлэж байв.

Хэргийн тухайд сануулахад, иргэн С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103.2. – Бэлгийн замын халдварт өвчин халдаах, 125.1. – Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зүйл ангиар буруутган шалгажээ. Өөрөөр хэлбэл, С.Б-г бага насны буюу 6 настай Н.О-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй гэдгээ мэдсээр байж Н.О-д халдаасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагджээ.

С.Б нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 1964 оны 12 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багт оршин суудаг байж. Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ “…би өөрийн хийсэн хэргээ ойлгож байна. О-г хэдэн настайг мэдээгүй. Тухайн өдөр би хүнтэй унтмаар санагдаад ийм хэрэг хийсэн. Би өөрийн бурууг ойлгож байна. Би нэг удаа л ийм зүйл хийсэн” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Н.О мөрдөн байцаалтын явцад “…Өнгөрсөн жилийн зун нэг өдөр намайг хашаандаа тоглож байхад хажуу хашааны Б ах хүрээд ир гэхээр нь гүйгээд очсон. Намайг дагуулаад хашаандаа ороод, амбаарынхаа тэнд байдаг төмрүүдийн дэргэд миний өмд, бандаашийг өвдөг хүртэл тайлаад, өөрийнхөө өмдийг доош шувтлаад, үстэй боожгойгоо гаргаж ирээд миний бөгс рүү хүргээд байсан. Өвдөөгүй. Боожгойноос нь цагаан юм гараад байсан. “Ээждээ ахыгаа битгий хэлээрэй” гээд иштэй чихэр өгсөн.

Би энэ талаар ээжид хэлээгүй. Намайг олон удаа хашаандаа оруулж яг тэгдэг байсан. 2000 төгрөг өгөхөөр нь иштэй чихэр, “Али баба” авч идсэн… Намайг цохиж зодож айлгаж байгаагүй. Шууд л миний өмдийг тайлчихдаг юм…” гэж мэдүүлжээ.

Хохирогчийн ээж “…2016 оны 8 сард шиг санаж байна. Сургуульд орохын өмнөхөн миний охин турж эцээд, бэлэг эрхтэн бөгснийх нь хавьд улаан өнгөтэй шүүсэрхэг юм туураад. тэр нь их загатнаж зовиуртай байгаад байсан… 2016 оны 10 сард бүр их тууралт өгөөд байсан учраас аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд мөөгөнцөр байж магадгүй гээд баахан эм тариа бичиж өгсөн, ингээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн.

Гэтэл 2017 оны 3 сард бөгсөөр нь улам их юм туураад болохгүй болохоор нь хэд хоногийн өмнө аймгийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд тэмбүү өвчин туссан байна гэсэн. Охиноосоо юу болсныг мэдсэн. Хүний нялх хүүхдийг бузарласан учраас хатуухан хариуцлага хүлээлгэмээр байна” гэжээ.

Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дугаартай дүгнэлтэд “… Н.О-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Н.О нь бэлгийн харьцаанд ороогүй, бэлгийн бойжилт олоогүй байна. Охин хальс бүтэн байна. Н.О-гийн шулуун гэдэсний амсар дээр хатуу яр бүхий зүйл халдварт өвчний улмаас үүссэн халдварт өвчний шинж тэмдэг. Н.О нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчинтэй байна…” хэмээн бичжээ.

Д.ТУЯА

medee.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close